Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Аймгийн засаг даргын зөвлөлийн 2020 оны 5 дугаар хуралдаан болов
Мэдээ

Аймгийн засаг даргын зөвлөлийн 2020 оны 5 дугаар хуралдаан болов

Эрхэм админBy Эрхэм админ03/31/2020Updated:07/08/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 5 дахь удаагийн хуралдаан өчигдөр цахимаар хуралдлаа. Энэ хуралдаанаар,

1.   Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрийн биелэлт
2.  Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
3. Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөрийн биелэлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор “Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр”-ийг батлагджээ. Дэд хөтөлбөрийг 2 зорилтын хүрээнд 11 арга хэмжээг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэ хөтөлбөр нь төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, тариаланг механикжуулах, хамгаалагдсан хөрсний тариаланг эрхлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, аймгийн хүн амыг төмс, хүнсний ногоогоор жигд тогтвортой хангахад чиглэгддэг. Тус хөтөлбөрт чиглэгдсэн хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдэж иржээ.
       Монгол Улсын Их хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолоор “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг баталжээ. Энэхүү бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх 4 зорилт, 62 үйл ажиллагаа бүхий аймгийн дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь 2017-2025 онд хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр юм.
          Орон нутгийн хэмжээнд бэлчээрийн уламжлалт өв, соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуй болон ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн, суурин, хагас суурин /эрчимжсэн/ мал аж ахуйн үйлдвэрлэлийг газар тариалантай хослуулан хөгжүүлснээр үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг хангахад чиглэгдэж байна.
      Түүнчлэн мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, цэвэр, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын худалдааны хориг бүхий малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг өндөржүүлж, зоонозын зарим халдварт өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх ажлын үр дүнг сайжруулна.
     Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн, эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хөрсний үржил шимийг дээшлүүлж, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэн, аймгийн хүн амын үр тариа, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах бөгөөд хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай  хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд гол бодлого чиглэгдэж байна.
            Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долдугаар сард байгуулагдаж “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд боловсруулсан бөгөөд 2019 оны тавдугаар сарын 22-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцэн батласнаар манай аймагт “Цагаан тоос” дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.
        “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөр нь таван зорилтын хүрээнд 17 арга хэмжээг хэрэгжүүлж байна. Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг нарийвчлан тогтоох, иргэдийг цагаан тоосны тухай үнэн зөв мэдээллээр хангах, Хангал голын бохирдлыг бууруулах зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Нэг жилийн дотор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Хаягдлын далангийн тоос босдог хэсгийг уусмалаар нягтаршуулах, мөн хөрс шороогоор дарах зэрэг ажлыг хийж цагаан тоосны дэгдэлтийг 80 хувиар бууруулсан гэж мэдээллээ. Мөн Хангал голын бохирдолтыг тогтоох үүднээс гурван өөр лабораторид дээж авч шинжлүүлсэн байна. Хөтөлбөрийн явц, цаашид хийх ажлын талаар ярилцаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
Мэдээллийн төв
Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.