Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»6-р хорооллын 10-р байрны өмнөх хашааг буулгалаа
Мэдээ

6-р хорооллын 10-р байрны өмнөх хашааг буулгалаа

Эрхэм админBy Эрхэм админ05/15/2020Updated:07/08/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Согоот багийн 10-р байрны урд талд 2014 онд “Болор зэлмэн” ХХК нийтийн орон сууцны зориулалтаар барилга барихаар 15 жилийн хугацаатайгаар тус газрыг анх авч байжээ. Улмаар 2016 онд “Эрд констракшн” ХХК-д шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлэхдээ газрын зориулалтыг өөрчилж үйлчилгээний зориулалтаар барилга объект барихаар болсон байдаг бөгөөд барилгын ажлыг “Сэхүүн чоно” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Үнэн хэрэгтээ “Эрд констракшн”, Сэхүүн чоно” ХХК-иуд нь нэг эзэнтэй аж ахуйн нэгжүүд юм. Анхнаасаа л тухайн орчны иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан энэхүү газар нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан билээ.

            Гэтэл 2019 оны 10-р сард 6-р бичил хорооллын 10-р байрны урд “Сэхүүн чоно” ХХК нь зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлэх явцдаа Ф400 голчтой цэвэр усны төв шугамыг гэмтээж зургаа, долоо дугаар хороолол, Эко хорооллын айл өрхүүдийг хэсэг хугацаанд усгүй болгож байсан бөгөөд тухайн үед аймаг, орон нутгаас тодорхой арга хэмжээ авч зарим хорооллуудад усны машинаар ус зөөж, хэрэглээний цэвэр усаар хангаж байв.
            Хууль зөрчин барилгын ажил эхэлсэн тус компанийн талаар оршин суугчдын зүгээс маш их санал гомдол ирж байсан бөгөөд аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс үүрэг өгч тэнд байсан хашааг буулгах, барилгын суурь цутгахаар ухсан нүхийг битүүлэх үүрэг өгсөн.
            Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг даргын өгсөн үүрэг биеллээ олж хашааг буулгуулсан бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нүхийг булах ажил эхэллээ.
            Энэхүү талбай дээр иргэдийн амралт чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөөх талбай, автомашины зогсоол зэргийг барьж байгуулна.
Мэдээллийн төв
Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.