Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдалд аюулын шугамд ажиллаж буй төрийн албан хаагч нарт зориулан хамт олонд, байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс хандив өргөсөөр байна.
Энэхүү хандивын үйл ажиллагаанд балчир үрс маань нэгдэж байна. Өмнө нь Орхон аймгийн 1-р сургуулийн багш сурагчид хандив туслалцаа үзүүлж, өөрсдийн зурсан гар зургаа мөн илгээж байсан бол энэ удаа Орхон “Empathy” сургуулийн хэсэг сурагчид Технологийн багштайгаа хамтран оёсон 500 ширхэг амны хаалт аюулын шугамд ажиллаж буй ах эгч нартаа зориулан бичсэн захидлын хамт аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.
Мэдээллийн төв