Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Засаг даргын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Мэдээ

Засаг даргын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Эрхэм админBy Эрхэм админ07/06/2020Updated:07/08/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

COVID-19 цар тахлын улмаас 3 сар гаруй хугацаанд цахимаар зохион байгуулагдаж ирсэн Орхон аймгийн Засаг даргын Даваа гараг бүрийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр хэлтэс, агентлаг, байгууллагуудын дарга нарыг биечлэн оролцуулж нээлттэйгээр хуралдлаа.

       Хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал нар удирдан зохион байгуулав.
            Тус хуралдааны үеэр яригдсан зарим асуудлуудыг товчлон хүргэе.
• Орон сууцны байр хоорондын авто замыг нөхөх ажил 3 дугаар сараас эхлэн хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 280 м.кв орчим талбайд нөхөөс хийгээд байгаа аж.
• Хотын захирагчийн алба, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба болон Цагдаагийн газар хамтран Хүүхэд хамгаалах төвийн барилга барих газрын байршлыг тогтоож, барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.
• Жаргалант сумын нэгдсэн хогийн цэгийг дарж, нөхөн сэргээлт хийж буй “Баганадант” ХХК-ийн ажлын явцтай холбогдох мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар газар дээр нь очиж танилцаж мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажилласан бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 90 хувьтай байна.
• Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОХУ-ын Алтанбулаг боомтоор орж ирж буй 100-120 хүнийг ажиглах тусгаарлах байранд хүлээн авахад бэлэн болжээ.
Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагуудын зүгээс дараах үүрэг чиглэлийг өглөө.
   Тухайлбал, байгууллагын удирдлагууд ээлжийн амралттай байх хугацаандаа орлон гүйцэтгэх албан тушаалтныг томилж, ажлаа бүрэн хариуцуулж ажиллуулах, 2020 оны улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, баяр наадмын дараагаас эхлэн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарч ажиллах, босоо удирдлагатай байгууллагын удирдлагууд 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө анхаарч дээд шатны байгууллагуудтайгаа хамтран ажиллах, өргөн хэрэгцээний бараа үнийг тогтвортой байлгах тал дээр хяналт тавих зэргийг байгууллага, хэлтэс, агентлагуудын дарга нарт  үүрэг болгов.
Мэдээллийн төв
Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.