Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Улаанбаатараас аялж явсан 500 гаруй хүн Увс аймгийн нутагт усанд боогджээ
Мэдээ

Улаанбаатараас аялж явсан 500 гаруй хүн Увс аймгийн нутагт усанд боогджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/16/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2020 оны 7 дугаар сарын 13-ны оройн 19:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүслээ. Аймгийн онцгой комисс хуралдаж арга хэмжээ авч ажиллаж байна.

Увс аймгийн Улаангом сумын Гашууны гол болон, Түргэн, Сагил сумдын нутаг дэвсгэр Хархираа түргэний голууд үерлэж үерийн түвшин 10-43 см ихэссэн байдалтай байна. Үер буусны улмаас гүүр сэтэрч, зам хагарч тээврийн хэрэгсэл, ОХУ-аас ирэх ачаа тээвэр зорчих боломжгүй онцгой нөхцөл байдал үүсээд байна. Зам хаагдсаны улмаас Улаанбаатараас ирж Баян-Өлгий аймгаар аялж, амарч байсан 500 гаруй иргэн Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрт усанд боогдсон байдалтай байна.

Мөн Улаангом сумын урд чиглэлийн Гашууны гол үерлэж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсныг 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч 4,000 гаруй тээврийн хэрэгслийг нэвтрүүллээ.

Жирэмсэн, өвчтэй хүмүүсийг нисдэг тэргээр авах ажлыг зохион байгуулна

Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж гүүрүүдийн эвдрэл гэмтлийг тогтоох, хохирлын тооцоог гаргах, үерийн аюулд ажилласан зардлын тооцоог гаргаж танилцуулж, шийдвэрлүүлэх, цаашид эвдэрсэн гүүрийг сэргээн босгох ажилд гарах зардлын тооцоог гаргах, Улаангом сумын үерийн ус зайлуулах суваг шуудууны тооцоо судалгааг гаргах, Зам хаасан чиглэлийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн зэрэг сумдаас татаж авах жирэмсэн болон хүнд өвчтэй иргэдийн судалгааг гаргах, нэн шаардлагатай тохиолдолд Улсын Онцгой комисст санал хүргүүлж нисдэг тэрэгээр татаж авах ажлыг зохион байгуулах, Увс аймгийн Боршоо боомтоор орох хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх, эвдэрсэн гүүрийг засварлах хугацаанд тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх түр гарам гаргаж, шаардагдах зардлын тооцоо гаргах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд үерийн ус татартал хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар ухуулга сурталчилгаа зохион байгуулж ажиллах, үер, усны болон болзошгүй байгал цаг уурын аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж сум, албан газар аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын тусгай горимоор ажиллуулж, эргүүл, жижүүр томилж ажиллах зэрэг шийдвэрүүдийг тус тус гарган ажиллаж байна гэсэн мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас өгсөн байна

Зөв.мн

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.