Загварын тайзнаа “Тошиба мисс” нэрээр танигдаж явсан мисс, загвар өмсөгч Г.Гантунгалаг нөхөрт гарснаасаа хойш олны өмнө ил гараагүй.
Нэлээд хэдэн жилийн уул уурхайн компанид томоохон алба хашдаг эрхэмтэй нижгэр хурим хийж, ихэр хүүтэй болсон мисс маань өнгөрсөн хугацаанд гэрийн эзэгтэйн үүргээ нэр төртэйгээр биелүүлж иржээ.
Арлын Японд чамгүй олон жил сурч, “Glamour Divine LLC” компани хүртэл байгуулж байсан Г.Гантунгалаг загварын тайз, бизнесийн салбараас холдсондоо харамсахааргүй амьдарч байна. Дөрөв дэх хүүгээ төрүүлээд удаагүй ч гоолиг сайхан бие галбиртай яваа түүнийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаах гэж буй өнөр бүлийн ээж гэхээргүй аж.
Анхны найз залуугаасаа салаад их л сэтгэлээр унаж, хэвлэлд ний нуугүй ярилцлага өгч байсан мисс бүсгүйг нэг л өдөр хуримын даашинзтай гарч ирэхэд нь “Хужаа залуутай суулаа” гэж олон хүн хардсан.
Гэвч тэрбээр жинхэнэ Монгол эр хүн хэмээн тайлбар хийж, хувийн амьдралын жаргалтай агшнуудаар хариу барьсаар өдийг хүрчээ.