Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Баттүшиг ОУ-ын Олимпийн хорооны гишүүнээр сонгогджээ
Папарацци

Б.Баттүшиг ОУ-ын Олимпийн хорооны гишүүнээр сонгогджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/18/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МАК-ын хүргэн, УИХ-ын гишүүн С.Батболдын том хүү Б.Баттүшиг Олон улсын Олимпийн хорооны гишүүнээр сонгогдсон монголын анхны хүн боллоо.

 


Б.Баттүшиг нь МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ОУОХ болон бусад улсын үндэсний олимпийн хороод, олон улсын спортын холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Мөн олон улс, үндэсний хэмжээний тэмцээн, уралдааны зохион байгуулалт болон спортын холбоодын үйл ажиллагааг бүх түвшинд дэмжиж ирсэн. Б.Баттүшиг нь “Токио-2020” зуны олимпод оролцох Монгол Улсын багийн ахлагчаар сонгогдсон нь түүнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн спортын зүтгэлтэн болохыг харуулж байгаа юм. Тэрээр Олон Улсын Олимпийн Хорооны нөлөө бүхий Маркетингийн Хорооны гишүүнээр 2018 онд сонгогдож олон улсын түвшинд идэвхтэй ажилласны үр дүнд 2020 онд улиран сонгогдсон. Мөн Дэлхийн Бадминтоны Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр 2016 онд сонгогдсон бөгөөд Монгол хүн олон улсын спортын холбооны өндөр албан тушаалд сонгогдсон цөөхөн тохиолдлын нэг нь боллоо.

Олон улсын олимпын хорооны чуулга уулзалт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж тус хорооны гишүүнд нэр дэвшээд байсан таван шинэ гишүүнийг 4 жилийн хугацаатай сонгож, баталгаажууллаа. Шинээр сонгогдоод буй таван гишүүний дөрөв нь бие даасан гишүүн бол нэг нь олон улсын спортын холбооны үйл ажиллагаатай холбоотой гишүүн юм.

Сонгогдсон гишүүд нь Мариадела Каридад Колонь Рюнес (эмэгтэй, 1958, Куба), Колинда Грабар-Китарович (эмэгтэй, 1968, Хорват), Гүнж Рима Бандар Аль Сауд (эмэгтэй, 1975, Саудын Араб), Батболдын Баттүшиг (эрэгтэй, 1986, Монгол) нар бие даасан гишүүнээр сонгогдсон бол Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхийлөгч Себастиан Кое (эрэгтэй, 1956, Их Британи) олон улсын холбооны үйл ажиллагаатай холбоотой гишүүнээр сонгогджээ.

Шинээр сонгогдоод буй эдгээр гишүүдээс хамгийн залуу бөгөөд Ази тивийг төлөөлөн сонгогдсон нэр дэвшигч нь Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг юм. ОУОХ-ны нэр дэвшүүлэх хорооноос Б.Баттүшигийг олон улсын байгууллагад ажиллах түвшний хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой, ажилласан туршлагатай, ОУОХ-ны Ёс зүйн хорооны өндөр шалгуурыг давсан, Бадминтон болон бусад спорт, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа болохыг онцолсон байна.

ОУОХ-оос нийт шийдвэр гаргагчдын 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж, залуучуудын төлөөллийг нэмэгдүүлж, нийгэм эдийн засгийн салбар болгоноос төлөөлөл оролцуулах бодлого баримтлах болсон. Энэ удаа сонгогдсон 5 гишүүд нь эмэгтэй болон залуучуудын төлөөлөл байгаа юм.

сонин хачин шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.