Ю.Балжидмаа халимаг үсэндээ хайртай
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг загвар өмсөгч Ю.Балжидмаа залуу бизнесмэн Г.Анархүүтэй дэр нэгтэж, үрийн зулай үнэрлэснээс хойш гадаад төрхөндөө өөрчлөлт хийж, халимаг үснээс салахаа больсон.
Төрөөд сар хүрээгүй байхдаа ажилдаа орсон тэрээр үсээ ургуулахыг хүсэхээ больсон бололтой. Сав л хийвэл үсчин орж үсээ тайруулдаг болжээ. Энэ тухайгаа өөрийн инстграмм хуудаснаа оруулдаг. 1990-ээд оны эхэн үеийн үсний мода, өнгө төрхийг өөртөө бий болгосон мисс бүсгүй өөрийнхөө сонголтод сэтгэл дүүрэн байдаг гэсэн.
Сониноос, мисс Ю.Балжидмаа МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн гэнэ лээ. Амбиц юугаа алдахгүй явбал, 10 жилийн дараа гэхэд улс төрд орохыг хэн байг гэхэв.