Жүжигчин Тэмкагийн гэр бүл шинэ хаустай болжээ
Хошин урлагийн Эмоци продакшны жүжигчин Тэмүүжин буюу Тэмкагийг гэр бүл шинээр зуслангийн хаустай болжээ. Тэдэнд шинэ байшин нь маш их таалагдаж байгаагаа хувийн цахим хуудаснаа нийтлэсэн байна.

Жүжигчин Тэмкагийн хувьд жүжигчин Нарансолонготой дэр нэгтгээд 10 гаруй жилийг үдэж буй.
Гурван хүүхдийн эцэг эх болсон тэд насны намар ирэхэд хотоос зайдуухан цэвэр агаарт ач зээ нараа харсан шигээ амьдрана гэдгээ нэгэн хэвлэлд ярьсан байдаг.


