Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»БНХАУ-ын талаас хил зөрчсөн хоёр иргэнийг саатууллаа
Мэдээ

БНХАУ-ын талаас хил зөрчсөн хоёр иргэнийг саатууллаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/31/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хилийн хариуцсан хэсгээр долдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын талаас нэг иргэн улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж, саатууллаа.

Энэ зөрчлөөс хойш гурав хоногийн дараа буюу долдугаар сарын 27-ны өдөр Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн БНХАУ-ын нэг иргэнийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар илрүүлэн саатуулсан юм. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан “Ковид-19” дэгдэлттэй холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улс одоогийн нөхцөл байдалд дотооддоо вирус алдаагүй улсын тоонд зүй ёсоор багтаж байгаа. Гэсэн хэдий ч улсын хилийг гадаадаас хил зөрчих, завдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс / байгалийн үнэт чулуу, түүх дурсгал соёлын үнэт өв, эд өлгийн зүйлс/-ийг нуун дарагдуулж хилээр нэвтрүүлэхийг завдах тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд хилчдийн хувьд удаа дараагийн ийм үйлдлийг илрүүлээд байна. Хэдийгээр хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарласан хийсэн ч боомтын ачаа тээврийн шалгалт өмнөх үеэсээ 20-30 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс гадна хилийн боомт болон боомт бус газраар хил зөрчих оролдлого хийх, завдах тохиолдол энэ мэтчилэн хойшдоо гарахыг үгүйсгэхгүй юм. Дашрамд дурдахад Хил хамгаалах байгууллага гэрээт хилчдээр хил хамгаалалт зохион байгуулаад 12 дахь жилдээ болж байна. Хугацаат цэргийн албыг хаасан залуус дахин гэрээт цэргээр хоёр жил үүрэг гүйцэтгэх нь хил хамгаалалтын үр дүнд ихээхэн эерэг нөлөө үзүүлж буйг салбарынхан онцолж байна. Хил зөрчигч илрүүлэн саатуулсан гэрээт хилчидтэйгээ утсаар холбогдож тодруулга авсан юм.

Хилийн 0129 дүгээр ангийн гэрээт хилчин Э.Тэмүүлэн: БНХАУ-ын талаас явган нэг иргэн улсын хил зөрчсөнийг илрүүлэн, удирдлагадаа мэдэгдсэн. Цар тахлын үе учир бусад үеэс онцлогтой. Улсын онцгой комиссын шийдвэр, заавар зөвлөмжийн дагуу хил зөрчигчид үзлэг хийж биед нь хүрэлгүй аймгийн онцгой комисст мэдэгдэн хүлээлгэж өгсөн. Бид “Ковид-19”-тэй холбогдуулан хилийн манаанд явах үедээ халдвар хамгааллыг чанд сахин биелүүлж байна. Бид алсын зайнаас дохиогоор харилцсан тул одоо эмнэлэгт биш гэр ажиглалт буюу тусгай байранд бүлэг ахалсан ахмад Б.Баатаржавын хамт тусгаарлалтад байна. Шинжилгээ өгсөн. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй.

Хилийн 0108 дугаар ангийн гэрээт хилчин О.Баяртогтох: Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд гэрээт хилчин Д.Цэнд-Аюушийн хамт үзлэг хийж явах үед БНХАУ-ын нэг иргэн тээврийн хэрэгсэлд нуугдсан байсныг олж илрүүлсэн.. Манай анги цар тахлын үеийн онцгой байдалд шилжсэнээс хойш албаны үйл ажиллагааг халдвар хамгааллын бүрэн хувцас хэрэгсэлтэй хийж байгаа. Хил зөрчигчийг дараагийн шатны байгууллагад нь хүлээлгэн өгсөн.

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.