Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Нярай үеэс нь ном уншиж өгөөрэй, ээжүүдээ
Зөвөлгөө

Нярай үеэс нь ном уншиж өгөөрэй, ээжүүдээ

Эрхэм админBy Эрхэм админ07/31/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Үг ойлгохгүй нялх хүүхдэд ном уншиж өгөх хэрэг байна уу?” гэж хүмүүс боддог. Гэтэл төрөөд сонсож, утгыг нь ойлгохгүй ч сонсохыг хичээж байдаг байна. Японы Хитачи корпорацийн судалгааны төв Италийн эрдэмтэдтэй хамтран, төрөөд тав хонож байгаа нялх хүүхдүүдэд хандан эх хэлээр нь ярьж, ойлгогдохгүй дуу чимээг сонсгож туршихад хүүхдийн тархины зүүн хэсэгт хэл ярианы хөгжилтэй холбоотой их тархины хажуугийн дэлбэн идэвхтэй ажиллаж байгааг илрүүлжээ.


Ингэхэд нярай хүүхдийн тархины хажуугийн дэлбэн үг ойлгодог том хүүхдийнхтэй яг адилхан ажиллаж, ойлгогдохгүй дуу чимээнээс төрөлх хэлнийхээ үг ярианд илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлж байв. Тэгэхээр дөнгөж сая төрсөн хүүхэд ч үг ойлгодог хүний адил сонсъё гэж хүсч, тархины үйл ажиллагаа нь идэвхжиж байдаг байна. Мөн ээж нь хүүхдэдээ ном уншиж өгөхөд хүүхдийн тархины аль хэсэгт нөлөөлдөг болохыг Японы хэсэг эрдэмтэд судалж тархины гүн хэсэгт орших сэтгэл хөдлөлийн хэсэг идэвхжиж байгааг тогтоожээ.
Эдгээр эрдэмтэд тархины гүнд орших энэ хэсгийг “сэтгэлийн тархи” гэж нэрлэсэн байна. Энэ нь баярлах, уурлах, айх зэрэг сэтгэл хөдлөлтэй холбоотой хэсэг юм.

Тэгэхээр хамгийн хайртай хүнээрээ ном уншуулах нь хүүхдийн сэтгэлд хүрч хүүхэд, бас ээж нь хүүхдэдээ ном уншиж өгөх үед ээжийн их тархины духны дэлбэнгийн хэсэг энгийн нь чангаар унших үеэсээ илүү идэвхтэй ажиллаж байгааг тогтоожээ. Шалтгаан нь ердөө л хүүхдэдээ хайртай учраас илүү их сэтгэлээ шингээн мэрийж байгаатай холбоотой юм. Хүний тархи гэдэг сайн ажиллаж байж л цусны эргэлт нь хурдсан эрүүл саруул байдлаа удаан хадгалж чаддаг.

Тэгвэл хүүхдэдээ зориулж ном унших нь ээжид, аавд ч хүртэл өөрт нь сайн гэсэн үг. Хүүхэд зөвхөн өөрт нь зориулж цаг зав гарган сонирхолтой зугаатай зүйлс хамтдаа үзэж, ярилцаж байгааг анзаарч багаасаа бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн бие хүн гэдгээ мэдэрч, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг байна. Аав ээжийнхээ хайрыг өвөр дээрээс нь биеэрээ мэдэрч тэдний нөмөр нөөлөг, өөрийг нь гэх сэтгэлд улам итгэлтэй болно.

Номын агуулгаас хүүхдэд янз бүрийн асуулт урган гарч ирдэг. Ахин дахин асууж ярилцсаар цаашид эцэг эхтэйгээ байнга харилцаж, өөрт тулгарсан асуудлаа тэдэнтэй хуваалцаж заншина.
Орчин үед хүнтэй олигтой мэндэлж чадахгүй, бодож байгаагаа хүнд ойлгуулж чаддаггүй хүүхдүүд олон болж байгаа нь бусадтай шууд харилцахгүй зурагт, компьютер техник хэрэгслээр ихээхэн саатах болсонтой холбоотой. Түүнээс гадна номын үйл явдлаас хөндлөнгийн хүмүүсийн тухай сонсож, нийгэм дэх хүмүүсийн олон янзын харилцааг таньж мэдэн, бусдын хүсэл сонирхлыг хүндэтгэж сурдаг.
Сайн хүн болж боловсроход тус болдог олон зүйлс номонд шингэсэн байдаг. Номын дүрүүдийн эмгэнэлт, гунигт түүхийг сонсоод сэтгэл нь өвдөхгүй хүүхэд гэж байхгүй. Харуусах, айх, бахархах, баярлах гэх мэт нарийн мэдрэмжийг номын үйл явдлаас мэдэрч, амьдрал, хүмүүс, өөрийнхөө талаар эргэцүүлэн бодно. Үүгээрээ ном хүний сэтгэлийг ойлгодог, нинжин сэтгэлтэй жинхэнэ хүнийг өсгөхөд тусалдаг юм.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.