Батаагийн эхнэр зургаан настнуудын эцэг эхчүүдэд зөвлөв
“Банш” Батаа нэрээр олноо танигдсан Мөрөөдлийн театрын тулгын гурван чулууны нэг жүжигчин Баттөмөрийн гэргий Булгантамирыг мэдэхгүй хүн цөөн.
Нөхөртэйгөө усны дусал мэт төрхтэй тэрээр жүжигчин Батаад гурван охин төрүүлж өгсөн. Сошиалд тун идэвхитэй амьдардаг Булгантамир бүсгүй хүүхдээ анх удаа сургууль оруулах гэж буй эцэг эхчүүдэд дараах зөвлөгөөг өгчээ.
Тэрээр “Сургууль судалж буй шинэхэн сурагчдын эцэг эхчүүдэд: Монголд байгаа сургалтын тогтолцоо замбараагүй, тогтсон хэв маяггүй болохоор яг тухайн сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг эхээс санал сонсох, өөрөө сайн ялгааг нь ойлгох зэргээр харьцуулалт хиймээр санагдсан.
Шинээр эхэлж буй сургуулиуд их гоё гоё сурталчилгаа байршуулж, яг л эцэг эхчүүдийн хүссэн нөхцлүүдийг маркетингийн гол чигээ болгон барьдаг нь сонголт хийхэд төөрүүлдэг.
Хүн болгоны хүүхэддээ олгохыг зорьж буй боловсрол өөр өөр (зарим нь математик түлхүү, зарим нь монгол хэл, гадаад хэл, зураг, урлаг гэх мэт). Эсвэл хүүхдийн төлөвшилд нөлөөлөх талаас нь эрэл хайгуул хийж байж болно( өөртөө итгэлтэй болгох, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурах, сонсож сурах, сууж сургах, үг сонсож сургах гэх мэт).
Тэгэхээр та хүүхэддээ яг ямар ямар боловсрол, төлөвшлийг төлөвшүүлэх хүсэлтэй байгаагаас шалтгаалан сонголт янз бүр байх нь. Гол нь сайн асууж лавлах юм байна лээ. Элдэв сурталчилгаанд хууртах эрсдлээ тооцоолоорой
Өөр зөвлөмөөр санагддаг юмнуудаа бичээрэй найзуудаа. Нэг ч атугай хүнд тус болох байх” гэжээ.