Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Өөрийгөө хайрлуулахын тулд үргэлж чиний талд бат зогсоно ээж нь
Папарацци

Өөрийгөө хайрлуулахын тулд үргэлж чиний талд бат зогсоно ээж нь

Эрхэм админBy Эрхэм админ08/07/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бэртэй болжээ би. Бас ач охинтой болж…

Битүүхэндээ надаас бэргээд эмээгээд байгаа сурагтай.

-Айх хэрэггүй дээ охин минь. Ээж нь ч бас айлын бэр хүний эхнэр гэдэг амаргүй хүнд наад албыг чинь 20 гаруй жил хашиж, хичээж, зүтгэж, хөдөлмөрлөж яваа арвин туршлагатай бас л нэг бэр шүү дээ.

Өөрөө би бэр болохоор өөрийнхөө бэрдээ яаж хандахаа мэдсэн. Амьдралаас сурсан.

-Одоо бол миний хүүгийн аз жаргал, хайр дурлал, эрүүл мэнд, ажил үйлс, амжилт бүтээл надаас биш чамаас шалтгаална.
Чи минь түүний инээх шалтгаан хүсэх хүсэл, хайрлах хайр, мандах нар, маргаашийн том ирээдүйн болсон.

Тийм болохоор хүүгийнхээ маргаашийн нарыг би сэвтээхгүй. Бүүдийлгэхгүй.

-Миний үр удам чиний дотор бүрэлдэж, чамтай хамт амьсгалж, чамтай хамт амьдарч, чи үрийг минь амиа үл хайрлан, махаа урж, цусаа урсгаж, жаргал зовлонгийн нулимсан дунд орь дуу тавин орилон ёолон төрүүлсэн.

Чиний амьд бүтээл бидний амьдралын үргэлжлэл, удам угсаа, утга учир, түмэн баяр, мянган жаргалыг бэлэглэж цаашдын ирээдүй минь болдог. Аав ээждээ эрхлэх насан дээрээ алаг үрээ тэврээд айлын эхнэр болчихсон унтах нойр идэх хоолоо хасан найз нөхөд наргиа цэнгээнийг мартсан .

Тиймээс би чамайг маш ихээр хайрлана.

-Аав ээж, эмээ өвөө нь эрхлүүлсэн айлын эрх дураараа хүүхдийг амьдралд сургаж ааш занг нь засаж алдаа оноог нь залруулж, явах зам хүрэх ирээдүй рүү нь хөтлөөд хамтдаа чи л зүтгэнэ. Даарахад чи дулаацуулж халууцахад нь чи сэрүүцүүлнэ .

Харийн нутагт үрээ тэврээд, хичээлээ хийгээд, гэрээ цэвэрлээд эр нөхрөө халамжлаад, нэр төргүй гэрийн ажилд, нэг биед ахадсан албанд охин минь чи л зүтгэж байгаа.

Чи миний хамгийн хүнд ачааг жаахан нуруундаа тэр чигээр нь үүрсэн шүү дээ. Үүрэх ачаанаас минь хуваалцаж яваа үрээ өөрийн үрээс өөрцгүй хайрлана.

Холын газраас үрдээ зовдог, хоногийн нойроо хулжааж санадаг, орох гарахад чих тавин шаналдаг, орой үдшээр утас цохин зовдог энэ хүнд ачаанаас минь ээжийгээ чи салгасан. Өөртөө үүрсэн. Ийм байтал чамайг би элдвээр хэлж болно гэж үү?

-Өөрийн хүүгээ хараад сайхан инээж, өрөөлийн охиныг хараад муухан мушигнах адын муухай занг ааштай ч гэсэн ээж нь хэзээ ч гаргахгүй шүү.

Хүүгийнхээ духыг үнэрлээд хүнийхийг хөндий хардаг хөгийн бузар занг хэзээ ч ээж нь гаргахгүй. Айлын охин үр аав ээжийгээ санана шүү дээ.

-Гэр доторх хэрүүлээ зохицуулж чадахгүй гэргий хүүхдээ муулаад ирвэл улаан нүүрэн дундуур нь алгадаад хөөхөө угаасаа ээж нь ухаан орсон цагаас нь хүүдээ хэлж сургасан. Өлгөж аваад үүдээ нээж өөгшүүлнэ гэж ёстой чиг хэзээ ч байхгүй шүү.

Хов зөөгөөд гэртээ шургадаг хогийн арчаагүй сул дорой эрийн оронцгийг энэ амьдралд огт бэлдээгүй шүү ээж нь. Энэ тал дээр санаа зоволтгүй. Эхнэр хүүхэдтэйгээ учраа олж чаддаггүй эрийн оронцог минь гээд хөөгөөд гаргана гэж мэд. Үг унагаж чамайг буруутгах гээд үрийнхээ бурууг өмөөрөхгүй. Зүрхэндээ ээж нь сийлсэн.

-Амьдрал чинь оролцохгүй, ажил үйлсийг чинь огт шүүмжлэхгүй. Гэр орноор чинь хэсээд хог новшийг чинь ухахгүй. Идэх уух эдлэх хэрэглэхийг чинь хорьж илүү үглэж билүү долойж явахгүй ээ. Чи минь өөрийн хүссэн мөрөөдсөн бүхнээрээ амьдрах жаргах эрхтэй. Энэ бол чиний бүтээсэн амьдрал.

Эхнэрийнх нь нүд сэргэж эрх хонгор зан гаргаж, хүүхдийнх нь дуу цовоожиж, хүүгийн минь хүзүүнээс нь зүүгдэж байвал хүүгээ би сайн хүн болгож гэж бодно. Өөрөөрөө энэ үед бахархъя.

Ээж гэдэг хүн биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш дээ. Эр хүний ухаан чадал эхнэр хүүхдийнх нь байдлаас харагдана.

-Сайхан хүүд минь муухан эхнэр заяажээ гээд санаа алдаж самуун муу үг огт ярихгүй.

Буруу байвал аль алиндаа бий. Буян байвал аль алиных ч бий. Бусдын адил амьдарч явбал болоо доо. Зүтгэж байна сэтгэж байна энэ чинь л хангалттай одоо.

Айх хэрэггүй дээ охин минь. Асуувал ээж нь хэлнэ. Мөрөөдвөл ээж нь дэмжинэ. Хийвэл ээж нь тусална.

Ямар ч байсан чи миний амьдралд ял хийсэн ялтан биш гавьяа байгуулсан баатар минь байх болно. Өөрийгөө хайрлуулахын тулд үргэлж чиний талд бат зогсоно ээж нь.

Өрөөл бусдын болон үр хүүхдийнхээ амьдрал оролцох эрх бидэнд байхгүй.

Өөрсдийнхөө сонгосон замаар хүссэн хүслээр үрстэйгээ хөтлөлцөөд үргэлж урагшаа хүүхдүүд минь…

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.