Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»2 цаг 30 минутын сургалт боловсролын чанарт нөлөөлөх үү
нийтлэлчид

2 цаг 30 минутын сургалт боловсролын чанарт нөлөөлөх үү

Эрхэм админBy Эрхэм админ08/12/20201 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2 цаг 30 минутын сургалт боловсролын чанарт нөлөөлөх үү

Коронавирус цар тахлын улмаас БШУЯ-наас журам гаргаж, Ерөнхий боловсролын сургуулиудыг өдөрт 2 цаг 30 минутаар дөрвөн ээлжээр хичээллүүлээр болсон.


Жишээлбэл, ЕБС-ийн нэг ангийг хоёр хувааж, эхний группыг 08 цагаас 10 цаг 30 минут хүртэл хичээллүүлж, дараагийн групп 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулсан гэсэн үг.

Богино цагийн сургалттай холбоотойгоор эцэг эхчүүдийн зүгээс боловсролын чанарт өөрчлөлт орох вий гэсэн айдастай байгаа.

Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Танхимын сургалтаар явсан хичээлийг ч теле хэлбэрээр гаргана, зайны сургалтаар явж байгаа хичээлийг ч теле хэлбэрээр гаргана. Мөн хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хоцрогдолтой хүүхдүүдэд өмнөх агуулгыг бататгах агуулгаар явна. Тухайлбал, сая хоёр дугаар анги төгссөн хүүхдүүдэд гуравдугаар ангийн эхэн хэсэгт өмнөх үзсэн юмнуудыг нь бататгах хэлбэрээр орно. Харин нэгдүгээр ангийн хувьд бэлтгэл 40 цагийн хөтөлбөр явна. Өөрөөр хэлбэл, зурлага, гар зүгшрүүлэх хөтөлбөр эхний ээлжид явагдана. Ингээд дасан зохицсоны дараа үсэг, тоо үзэх юм” гэв.

Бага ангийн хүн орчин, биеийн тамир, хөгжих гэх хичээлүүд цахимаар явагдах бол, дунд болон ахлах ангийн хувьд монгол хэл, математикийн хичээлүүд дээр суурилаад байгалийн ухаан, хими, биологи, физик, түүх, нийгмийн ухаан, гадаад хэлний хичээлүүдийг орох цагийг багасгаж хоёр цаг ордог байсан бол нэг цаг оруулах зохицуулалт хийж байгаа учир эцэг эхчүүдийн оролцоог илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэж албаны эх сурвалж тайлбарлав.

ЕБС-уудын багш нар яамны гаргасан шийдвэрийг тун таатай хүлээн авсан байна. Тэдний хэлж буйгаар, “21-р зууны иргэн хүнд тавигдах нэг шаардлага бол цахим орчинд ажиллах чадвар. Энэ хөл хорины үед сурагчид цахим орчинд ажиллах чадварт суралцаж байгаа нь давуу тал юм. Мөн хичээл хоцрогдолтой байгаа сурагчдын хувьд өмнөх ангийн хичээлээ үзэж болж байна. Нэгэнт цахим орчинд суралцах чадвар эзэмшсэн хүүхэд их сургуульд элссэний дараагаар хоцрогдсон агуулгаа богино хугацаанд нөхөөд сурчих боломж бий. Өөрөөр хэлбэл, боловсролын чанарт сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаа” гэдгээ дуулгав.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

1 сэтгэгдэл

  1. Ёндон on 08/14/2020 11:46

    Нэг удаа орох хичээлийн цаг богино боллоо гээд муу юм ердөө байхгүй.Харин ч багш илүү дутуу олон юм ярихгүй шууд л өгвөл зохих мэдээллээ маш нягтралтай ярихад ,мөн сурагчдын анхаарал нь сарних хугацаагүйгээр бүх мэдээллийг хүлээж авах сайн талтай байх болно.Багш.сурагч аль алин нь ядрахгүй. Магадгүй цаашдаа ч ийм богино хугацаагаар хичээл орох нь зүгээр юм байна гэсэн дүгнэлт гарах ч юм билүү үзэх л хэрэг.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.