Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Аглуу залуу эхнэртэйгээ танилцсан дурсамжаа сэргээв
Папарацци

Аглуу залуу эхнэртэйгээ танилцсан дурсамжаа сэргээв

Эрхэм админBy Эрхэм админ08/13/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Амьдрал бол хүүрнэж дуусашгүй баян амьдралтай, тааж хэлэх аргагүй сонин хачнаар дүүрэн хөлөг онгоц гэлтэй.

Мөнгө хөрөнгө алдар нэр хоёр түүнийг улам бүр өрнөлэй басхүү адармаатай болгож орхидог хэмээн манай нэгэн олны танил эрхэм хэлсэн нь үнэний ортой.


МУГЖ Л.Баттулга буюу Аглуу мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн нь нотолцгоодог. Ноён Аглуу нэгэнтээ өөрийгөө зургаан хүүхдийн баян аав хэмээн тодорхойлсон нь хувийн амьдралынх нь баялаг, баян намтар түүхийн нэгээхэн хэсэг.

Түүний анхны гэргий В.Уянга хэмээх боловсролтой, эгэл даруухан бүсгүй байдгийг бид анхлан танд танилцуулж байна. Жүжигчинд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн энэ бүсгүй англи-испани хэлний орчуулагч мэргэжилтэй. Хувиараа орчуулгын төв ажиллуулдаг, амьдралаа, гурван хүүхэдтэйгээ хамт часхийтэл авч яваа хатагтай В.Уянга “Британика” нэвтэрхий толь дээр ажиллаж, мэдлэг, чадвараа гайхуулсан учраас энэ жил Хөдөлмөрийн хүндэт медаль авч энгэрээ мялаасан аж. Одоогийнх нь гэргий шиг олны өмнө гарах нь бүү хэл нялх биетэй байхад нь салж одсон нөхрийнхөө талаар хүртэл ганц үг ган хийдэггүй дэндүү даруу, дөлгөөн, бодь бүсгүй хэмээн түүнийг найз нөхөд нь амаа олохгүй магтацгаах юм билээ.

Эдний дундаас гарсан хоёр хүүхдийн хоёр том нь охин бөгөөд 2005 оны үед В.Уянга бага хүүгээ төрүүлээд удаагүй байхад Аглуу одоогийн гэргий Н.Оюунчимэгтэй үүсгэсэн хайрын романсаа лавшруулж, хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Гурвын гурван хүүхэдтэй, тогтсон амьдрал дундуур нь орж ирсэн залуу жүжигчин бүсгүй Аглууг Х-Түц продакшнаас хувь эзэмшиж эхэлсэн үеэс эргүүлдсээр авч суусан хэмээх нэгэн ч байх юм билээ.

Юутай ч ноён Л.Баттулгад гурван алаг нүдтэй охин төрүүлж өгсөн жүжигчин Н.Оюунчимэг өмнө нь хошин урлагийн нэрт мастер Дашхүүгийн хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан хүүгээ аав дээр нь орхиод хоёр дахь амьдралдаа хөл тавьсан билээ. Хамгийн сонирхолтой нь, найруулагч Д.Галбаяр Драмын театрын хамгийн хөөрхөн, хамгийн авьяастай жүжигчин, үзэсгэлэнт Хулантай суусан нь нэг бодлын амьдралын эргүүлэг ч гэмээр, шоглоом ч гэмээр сонин тохиолдол. Харин урлагийнхан нь тэднийг дурлалын дөрвөлжин хэмээн өхөөрддөг. Жүжигчин Н.Оюунчимэгийн тухайд авьяаслаг жүжигчний дөч хэвийсэн насанд учирч, гурван хөөрхөн охин төрүүлж өгөн, эрх дарх гэгчийг үндсэн утгаар нь хэрэгжүүлдэг Аглуугийн хайрын бурхан нь. Дөрөө дөрөх насандаа шинэ амьдрал зохиож, хайрын баланд мансуурсан ноён Л.Баттулга ч өнгө жавхаа нэмж, уран бүтээлчийнх нь эр бяр ид тэгширч яваа. Эхнэр, өөрсөдтэй нь усны дусал мэт адилхан алаг нүдэн охидоо хөтлөн жинхэнэ од шиг алхдаг, гайхуулдаг тэд өмнөх, урьдах амьдралыг нь эс тооцвол үлгэр жишээ, аз жаргалтай гэр бүлүүдийн нэг.

Анхны нөхөртэйгээ суухаасаа өмнө төрөлх Сэлэнгэдээ нэг залуутай хамтран амьдарч, үр хүүхэдтэй хүртэл болж амжсан жүжигчин Н.Оюунчимэг анхны хүүхдээ мөн л аав дээр нь орхисон хэмээх явган яриа байдаг агаад үнэн, худлыг бид нягталж чадсангүй.

Жүжигчин Аглуугийн тухайд анхны эхнэр В.Уянгаасаа гурав, одоогийн эхнэр Н.Оюунчимэгээс гурав, харин 7 дахь хүүхэд нь Дорнодод байдаг аж. Анхны гэргий В.Уянгатайгаа суухаас өмнө дотно харилцаатай байсан Дорнод нутгийн бүсгүй түүнд хүү төрүүлж өгсөн бөгөөд өдгөө 20 настай том эр байдаг байна. Тиймдээ ч жүжигчин Аглуу долоон хүүхэдтэй баян аав хэмээн бахархдаг нь аргагүй.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.