Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Хоолны үлдэгдэл, аяга тавгаа угаахгүй хонуулах нь ямар аймшигтайг мэдэх үү
Зөвөлгөө

Хоолны үлдэгдэл, аяга тавгаа угаахгүй хонуулах нь ямар аймшигтайг мэдэх үү

Эрхэм админBy Эрхэм админ08/14/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хишиг гэж удган эмэгтэйн ярьснаар…

Хөдөө суманд нэгэн айлд залагдлаа. Шинэхэн ч бөө байж, би бүгдийг чадах юм шиг л бодогдоод явж байсан цаг. Гэрт нэг хэвтрийн залуу, эхнэр нь бололтой ногоон шар нүдтэй хүүхэн, нэг настай самган байна.


Самган сүйд- Хүү маань хэвтэрт ороод удаж байна. Чамайг ирж гэж дуулаад, аваад ир гээд суулагдаггүй гээд цай цүй болов. Хуяг худрагаа ариулаад л хэц хэнгэрэгээ услаад л чухам чухал том удган суулаа. Хэц хэнгэрэгээ дэлдээд онгоо дуудаад л үзэж тарлаа. Гэтэл урд хожид үзээгүй хачин жигтэй амьтан залуугийн орон доогуур харагдаж байна. Тохойн чинээ өндөртөй, алгын чинээ нүүртэй юм. Сэгсгэр үсэрхэг толгойтой, гар хөл нь танигдахгүй юм. Нүүр нь л сайн харагдаад байх юм. Их хурдан хөдөлгөөнтэй, хүрэн өнгөтэй, жаахан заваан үнэртэй юмаа. Хэцээ бариад цамнаж өглөө. Гэрийн баруугаар, зүүгээр нь гээд элдэж өглөө. Доог тохуу хийгээд, байгаа юман дээгүүр тойрч харайлгаад л нөгөө орон доогуур орчих юм. Нэг мэдсэн бахардаж үхэхнээ, хэцээ тавиад хоймор нь очиж суугаад оргойгоо аваад нөгөө орон доогуур харлаа. Юу ч байдаггүй. Нөгөө самган

Удган минь яав. Боловуу, яасан айхтар бөөлөвөө гэж байна. Нөгөө “Чибурашка” шиг юмтай жаал хөөцөлдсөн юм чинь
Харин тиймээ гэчихээд жаал бясалгав. Хэвтэрт байгаа хүнээ хараад санаа зовов. Тэгээд амьсгаагаа жаахан дарж байгаад л ахиад л үзлээ. Гэхдээ хүчээр биш аргаар багшийн заасан баривчлах аргаар үзлээ. Сонин хачин царайт чинь ямар учир шалтгаанаар энэ гэрт байгаад байна вэ.

Тэгсэн хариулж байна

Энэ айлын эхнэр өөрөө л намайг даллаж, энэ орон доогуур орогнуулан хооллодог гэдэг юм байна. Би бүр гайхаад
Нөхрөө хорлох атгаг санаа байсан юмуу гэвэл үгүй орой бүр ширээн дээрээ хоолны үлдэгдэл шавхруугаа цэвэрлэхгүй хонуулдаг. Тогоо шанагаа шавхруутай нь үлдээдэг, түүний үнэрээр нь би хооллодог гэх нь тэр.

Чи тэгээд хаанаас энэ айлд орж ирэв гэтэл баруун хаяа руу заагаад байна. Тэр унаатайгаа л ирсэн, тэрэнтэйгээ л явна гэнэ. за боллоо. Хуягаа тайлаад тэр зүгт нь харвал нэг тэргэнцэр байна. Хуучин, нилээд халцарсан хар савхин бүрээстэй юм. Самганаас

Тэр тэргэнцэр хэнийх вэ гэтэл-Мэдэхгүй бэргэн мэднэ гэнэ.

Бэргэнд сумын эмнэлэгийн сувилагч өгсөн юм. Урд Ц-ийн ээж нь хэрэглэж байгаад өөд болоод, тэгээд манай хүн шагайгаа булгалчихаад явж чадахгүй байтал, суугаад гэр дотроо явж болох аятайхан юм гээд аваад ирсэн юм. Тэгснээ нэг зог тусаад -Нээрээ энийг авчирсанаас хойш манай нөхрийн хөл эдгэх нь бүү хэл улам бүр өвдөж, хот хөдөөгүй явж арга мухардаад байгаа байхгүй юу. Энэ муу тэрэг арай гай болсон юм биш биздээ гэлээ. Ингээд учир тайлагдлаа, тэр тэргэнд нэг тийрэн эзэн суусан байж, гэтэл шагай нь мултарсан залуугийн эхнэр нь өнөө тэргийг нөхөртөө авчираад өгчихөж. Нөхрийн бие сайжирвал тийрэн тэрэгтэйгээ гэрээс гарах хэрэг болно, тэхээр нөхрийн биеийг барисаар залхуу эхнэрийн хоолны үлдэгдэл зооглосоор 1 сарыг гэдэс цатгалан өнгөрөөж байсныг самганд дуулгалаа. Эхнэр нь уйлна. Самган

Үнэн үнэн манай бэр жаал ажилд муу, залхуу зантай.

Энэ муу зангаас болж л эр нөхрөө зовоож гэх мэтээр яриа болоод уг тийрэнтэй тэргэнцэрээ эрэг жалганд гээж орон гэрээ ариулан, гал голомтоо тахиж галын эзэн галаахайд өргөл өргөж, учрыг нь олон нөхрийн бие хаа сайжирсан билээ.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Ц.Мөнх-Эрдэнэ: Эцэг эхийн дэмжлэг аутизмтай хүүхдийн хөгжлийн түлхүүр

08/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.