Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай, гоо сайхны брэндийн нүүр царай болсон жүжигчдийн жагсаалттай хамтдаа танилцая
Папарацци

Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай, гоо сайхны брэндийн нүүр царай болсон жүжигчдийн жагсаалттай хамтдаа танилцая

Эрхэм админBy Эрхэм админ08/14/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмнөд Солонгосын K-drama буюу олон ангит киноны одуудын хувьд кинонд тоглон авч буй цалингийн орлогоос гадна Азийн төдийгүй дэлхийн хэмжээний гоо сайхны брэндүүдийг сурталчилж, асар их ашиг орлоготой ажилладаг.

Тэгвэл 2020 оны 8 сарын 10-ны байдлаар Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай, гоо сайхны брэндийн нүүр царай болсон жүжигчдийн жагсаалттай хамтдаа танилцая. Энэ дунд та бидний сайн танил одуудаас гадна сүүлийн жилд ихээхэн алдаршсан бүсгүйчүүд ч нилээд бий.

Жун Жи Хюн


Хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг Жун нэг анги бүрээс авдаг 84,000 ам.доллараар тэргүүллээ. Жун нь өдгөө алдарт Александр Маккюйн брэндийн нүүр царай бөгөөд тус тансаг зэрэглэлийн брэндийн анхны Солонгос элч төлөөлөгч болоод байгаа юм. 2001 онд анх “Миний танхай найз охин” кинонд тоглосноор алдар хүндийн оргилд очсон Жун одоо Солонгосын хамгийн ашиг орлоготой жүжигчнээр нэрлэгдэж байна.

Сон Хие Кио

 

Солонгосын олон ангит киноны нэг анги бүрээс 42,000 ам.доллараар цалинждаг Сон Хие Кио нь одоо ч гэсэн улсынхаа хамгийн эрэлттэй, топ жүжигчдийн нэг хэвээр л байна. Тэрээр алдарт үнэт эдлэлийн Chaumet брэндийн Ази Номхон далайн элч төлөөлөгч юм. Солонгосын алдарт “Сон-Сон” хос салсан ч гэлээ, Сон Хие Киогийн нэр хүнд улам бүр өсч, энэ жил 38 настай жүжигчнийг тойрсон олон нийтийн анхаарал урьд хожид байгаагүйгээр нэмэгджээ.

Ким Тэ Хи


5 жилийн хугацаанд их урлагаасаа чөлөө авсан байсан Ким Тэ Хи “Hi Bye, Mama” нэртэй драмаар эргэн ирэлт хийгээд байгаа билээ. Түүний хувьд Солонгос драмын нэг ангид тоглоод 34,000 ам.доллараар цалинждаг. Өнөөдөр Ким Тэ Хи нь JM Solution’s skincare болон Sery Box эрүүл мэндийн ундаанууд, La Cloud зэрэг Солонгосын томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажилладаг.

Гон Хио Жин


Олон янзын дүрд хувирч чаддагаараа алдартай Гон Хио Жин тоглосон олон ангит киноныхоо нэг анги тус бүрээс 33,400 ам.доллараар цалинждаг. Хамгийн сүүлд “When the Camellia Blooms” киногоор эргэн ирэлт хийсэн Гон одоо Piaget-ын Ази Номхон далайн бүс нутгийн элч төлөөлөгчөөр ажилладаг. Мөн Британий алдарт Burberry ч гэсэн Гон Хио Жинийг сонгон хамтран ажилладаг юм.

Шин Мин-а


Оролцон тоглож буй цувралын анги тус бүрээс 25,000 ам.доллараар цалинждаг Шин Мин-агийн шинэ кино болох “Diva” нь ирэх 9 дүгээр сард нээлтээ хийнэ. Түүний нүүр царай болдог томоохон брэндүүд гэвэл Roger Vivier, Chanel Beauty, Ceragem Korea, Michaa, The North Face, Cartier зэргийг нэрлэж болно.

Пак Шин Хиэ


Эх сурвалжийн мэдээлснээр 1 цувралын ангиас 17,000 ам.долларын орлоготой ажилладаг Пак нь 2014 оноос хойш Mamonde гоо сайхан, арьс арчилгааны брэндийн нүүр царай байсаар ирсэн. Мөн алдарт Valentino-гийн хувцсыг өмсөж, сурталчилдаг байна.

Сон Иэ Жин


Энэ удаагийн жагсаалтанд илүү дээгүүр байр эзлэх байсан од бол яах аргагүй Сон Иэ Жин юм. Түүний тоглосон супер хит драм “Crash Landing On You”-гийн статистик үзүүлэлтүүд хараахан багтаагүйг харгалзан үзнэ үү. Уг цувралд тоглосноос гадна Холливудын кино ертөнцийн дебютээ хийх гэж буй Сон Иэ Жин нь Солонгосын Neuramis, Vanav, Manyo зэрэг гоо сайхны брэндүүдээс гадна Филиппиний үүрэн холбооны Smart брэндийн нүүр царайгаар ажилладаг.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан

дэлхийд
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.