Бэрээ хүндэлсэн айлын голомт өөдөө байдаг
Бэрээ гомдоосон айлын голомт дорой байдаг
Анх яаж гуйж авсан түүн шигээ өөрийн охин шиг хайрлаж хүндлэх хэрэгтэй .Учир нь эмэгтэй хүн гуйлгаж эхэлсэн цагаасаа л өөрийн чинь үрээс ялгаагүй охин чинь болж голомтонд чинь бүл нэмж орж ирж байна гэсэн үг. Тиймдээ ч цагаан зээр эмэгтэй хүн хоёр нутаггүй гэдэг байх.
бэр тогтуун бол гэр тогтуун юутай үнэн бэ
хүргэн тогтуун бол айл тогтуун юутай үнэн бэ
охин үрээ сэтэрхий аяга сиймхий хадаг ч болтугай өгч чадахгүй сэтгэлгүй айлд бүү өг
тэд амьдралын турш үртэй чинь үнэ хүндгүй харьцана гашуун үнэн…