Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Манай Монголд олон цөөн хүүхэдтэй эхийг ялгах л бодлого л байх шиг
нийтлэлчид

Манай Монголд олон цөөн хүүхэдтэй эхийг ялгах л бодлого л байх шиг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/16/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Одон ба хүний эрх

Хэд хоног үргэлжилсэн сошиал хэлэлцүүлгийг харахад өнгөрсөн зууны төрөлтийг дэмжих пронаталист бодлого, одон гэх мэт асуудалтай зүйлс, зарим халтай уламжлалт сэтгэлгээ, өсвөр насны бэлгийн боловсрол, хүүхэд өсгөх нийгмийн орчин гд хувь хүний биш, нийгмийн асуудлууд хөндөгдөх шиг боллоо.

Хувь хүний зурагны тухайд зарим нь залуу насандаа олон хүүхэд төрүүлэх нь зөв гэсэн хувийн үзлээ сурталдахад, зарим нь түүнийг буруу гэж үздэгээ тайбарлахаар татаж оруулж, мэдээж ямар ч хувь хүнд олны ярианы бай болоход амаргүй байсан байх.

Хувь хүний үзлээс үл хамаараад хүүхэд төрүүлэх эсэх, хэзээ хэдэн хүүхэд төрүүлэх нь хуулиар хамгаалсан хүний эрх. Эрх гэсэн томьёоллоор хэлж байгаа нь чухал шүү. Хүн өөрөө шийдэх зүйл бөгөөд хууль зүйн утгаараа хүний шийдлийг төр хүндэтгэх буюу шийдвэрээ гаргахад нь хөндлөгөөс нөлөөлөхгүй байх, нөгөө талаар нэгэнт гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж амьдрахад боломж олгох орчныг бий болгох, тогтолцооны дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг.

Хүүхэд төрүүлэх сонголт хийх эрхийн агуулгад олон хүүхэд төрүүлэхээс гадна төрөхгүй байх, 40-тэйдээ ч юмуу төрөхөөр шийдэх, хамтрагчтай хамтрагчгүй үл хамааран хүүхэд гаргах эсэхээ шийдэх, бас хэзээ хэд төрөхөө өөрөө төлөвлөх, зохицуулах, энэ талаарх мэдлэг боловсрол, чадавх, дэмжих боловсрол, эрүүл мэнд, нийгмийн тогтолцоог ойлгоно.

Хүүхэд хэдтэйдээ хэдийг төрүүлэх хувь хүний эрхийг хүндлэдэг нийгэмд бол хүүхэд оройтлоо, төрүүлсэнгүй гэж гоочилдог, олон ба цөөн хүүхэдтэйгээр өрсөлдүүлэх, ээжүүдийг ялгаж давуу сул үздэг дарамтыг зогсоох ёстой.
Мөн төрийн зүгээс аль болох олон төрлөө гэж одондож шагнаж, сурталчлах нь сонголтод нөлөөлөх гэсэн оролдлого бөгөөд буруу нь гэдэг нь бас ойлгомжтой.

Хувь насанд хүрсэн эмэгтэй хэзээ, ямар нөхцөлд, ямар эдийн засгийн боломжтойгоор хүүхэд төрүүлэхээр шийдэх нь маниусын хэлэлцэх асуудал биш байх.

Хүний эрхийн өнцөгөөс халиад бодлого талаас хөндөх бол хүний эрхийг хангасан хүн амыг хөгжүүлэх бодлого бол эхийн, хүүхдийн эрхийн баталгаа, хамгаалал, эмнэлэг, боловсрол, нийгмийн үйлчилгээ хүртээмж, чанар шүү дэ.

Нэгэнт хүүхэд төрсөн л бол ямар гэр бүлээс үл хамааран адил мөн наад захын хүрэлцээтэй нийгмийн үйлчилгээ, дэмжлэг авах нь хүмүүнлэг нийгмийн ажил. Нөгөө талаар хүүхэд төрүүлэхээр сонгосон эхийн ажил хөдөлмөр эрхлэх, нийгэмд оролцох, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхүүдэд ямар нэг сул тал аль болох үүсдэггүй байх нь гол асуудал.

Манайд ийм бодит бодлого маш сул, зөвхөн төрөлтийг одонгоор төрөөс оролцож сурталчлах, олон цөөн хүүхэдтэй эхийг ялгах л бодлого л байх шиг байна.

Харин нэгэнт дээр бичсэн хамаагүй, ер нь эмэгтэй хүн хүүхэд л төрүүлэх үүрэгтэй, аль болох олныг төрүүл, хүний эрх гэж балай яриагаа боль, хүүхэд өөрөө өсчихнө гэж итгэдэг бол за яахав дээ кк.

Nomingerel Kh

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.