Фантастик продакшны жүжигчин Э.Алдар “Boomtown; хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн.
Гэсэн ч өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй явсан тэрбээр шинэ он гарахтай зэрэгцэн гэр бүлийн амьдралд хөл тавьж буйгаа зарлаж байсан билээ.
Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа тэд ийнхүү нэг гэрт орж харилцаагаа албан ёсоор зарлаж охинтойгоо 3-уулаа амьдарч байна.
Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай.
Цахим хуудаснаа Анхны хайр чинь энэ бацаан юм бишүү.Хайлж урсаж байдаг хорвоо юмаа хэмээсэн байна.