Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Б.Жаргалсайхан: Энэ бяцхан төслөөс мөнгө төгрөг идээд байсан юм бол байхгүй
Сонин хачин

Б.Жаргалсайхан: Энэ бяцхан төслөөс мөнгө төгрөг идээд байсан юм бол байхгүй

Эрхэм админBy Эрхэм админ08/16/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АСУУДАЛ ДАГУУЛСАН “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”…

Баруун дөрвөн зам дээр хоёр автобус мөргөлдчихсөн юм шиг, аль эсвэл хорооллын бааранд хоёр бацаан зөрөх гээд байгаа юм шиг зодолдох гээд байна уу гэж

“Андлалын өргөө”-г шүүмжилж, егөөдөж болно. Засгийн Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачилж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжсэн Хэнтий аймгийн Чингис хааны цогцолборын нэгээхэн хэсэг Андлалын өргөө.

Хоёр тэрбум төгрөгт босч буй цогцолбор юм. Энэ бяцхан төслөөс мөнгө төгрөг идээд байсан юм бол байхгүй.

Ландшафт, зам, дэд бүтэц зэргийг хийхэд өнгө засаад хөөрхөн юм болно. (Уг нь эхлээд хийх байлаа) Их жижигхэн цогцолбор гэж иргэд шүүмжилсэн байна лээ. Яг үнэндээ энэ тал газар 2000 хүн орох өргөөгөөр яах юм бэ. 20 хүнтэй хоёр машинтай жуулчин цувж ирнэ.

Дөрвөн цагийн эргэлтэд халуун дулаан, харуул хамгаалалт гээд зардал ихтэй шүү дээ. Энэ Андлалыг өргөөг яагаад дэмжээд байна вэ гэхээр замд нэг буугаад орчих (зургаа татуулах, бие засчих, хоол идчих) газартай болж байгаад бэлэгшээгээд байгаа юм. Нөгөөтэйгүүр Бэрх орох, Баян-Овоогоор дайрах, хоол цай идэх, хоноглох шалтгаан ч болж болно.

Яг үнэндээ Хэнтий аймаг үзчихээр хөшөө дурсгал, түүхт газар (Гэлэн хөшөө, Сүрэнхорын хээрийн хөшөө хоёроо зүйл баруун талдаа лав үгүй) Одоохондоо “Цагаан шонхор”-ын Чимэдийн Энхтайваны хийсэн зураг төслөөр хийнэ гэвэл Монгол Улс хүчрэхгүй. Харин ч хөнжилдөө таарсан хөөрхөн зүйлүүд бариад байвал аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ.

Хятадууд эхлээд Чингис хааны 7 метр хөшөө бариад өдгөө 70 метр болгосон. Үүнтэй адил төсөвтөө таарсан барилга байгууламж барих нь зүйтэй. Түүний биш Бөхийн өргөө шиг юм эхлүүлчихвэл мал хаших сараатай л болно гэсэн үг. Тийм учраас Л.Оюун-Эрдэн зөв бодолтой, алсын хараатай ажил хийжээ гэж бодсон. Эхлэл чухал, цагаан хөөс сааруулан шүүмжлэх амархан.

Пялдагадсан зүйл бол ерөөсөө байхгүй шүү.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.