Гуаша массажийг “шүтсэн” Г.Уянга
УИХ-ын гишүүн асан Г.Уянга сүүлийн хэдэн хоног гуаша массаж хийлгэж байгаа ажээ.
Өөрийнх нь царайнд 14 хоногийн дотор өөрчлөлт орсон тэрээр бусадтай хуваалцаж эхэлсэн байна. Тэрээр энэ тухайгаа
“Күээ энэ гуаша массаж их зүгээр юм байна шүү” гэж онцолсон байна.
Г.Уянгын хувьд өнгөрсөн хаврын УИХ-ын ээлжит сонгуулиар Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн ч тусыг эс олсон юм. Их хэмжээний ажлын ачаалал, стресс үүрсэн тэрээр өөрийгөө “гого” болгож сонгуулийн шокноосоо гарч яваа бололтой.