Why хөөрхөн юм бэ, Б.Энхлүүнээ
Монгол HD телевизийн цаг агаарын мэдээг хөтлөж олноо эргэн ирсэн ардчилалын алтан хараацайнуудын нэг, улс төрч Р.Гончигдоржийн бэр загвар өмсөгч Б.Энхлүүнийг танихгүй хүн ховор. Өдгөө өсвөр насанд хүрч яваа охин хүүгийн ээж болсон түүнийг бодитоор нь харсан хүмүүс өөрийн эрхгүй “Why хөөрхөн юм бэ” гэж уулга алддаг гэхэд болно.
Загварынхан дундаа элдэв романсын намтаргүй тэрээр өдгөө 30 нас хол давсан ч, 20 настай охидоос ялгарахааргүй залуухан харагддаг.
Ийм сайхан бүсгүйгээр өрхөө татуулж, цай чануулж буй Г.Эрдэмхишиг аавынхаа улс төрийн замналыг холоос эхлүүлнэ лээ. Тэрээр өнгөрсөн хаврын УИХ-ын ээлжит сонгуулиар үеийн анд Галиндэвийнхээ сонгуулийн ерөнхий менежерийн үүрийг чадварлаг гүйцэтгэж байсныг дуулгах нь зүйтэй.