Би 1968 оны 7н сарын 13нд Сүхбаатар дүүргийн 2-р төрөхөд үүрээр төрсөн юм. Миний аав ээж бол 12 хүүхэд төрүүлсэн хүмүүс л дээ. Би 9дэх хүүхэд. Ээжээс төрөхдөө ихэр төрсөн.
Нөгөө ихэр маань 10дахь нь. Тухайн үед ээж их олон хоног өвдөж биднийг төрүүлсэн. Ээж төрчихөөд анх харахад 2 охин байсан гэдэг. Ээж маань хөөрхөн 2 ихэр охинтой боллоо доо гэж дотроо бодсон байж. Тэр үе чинь одоогийнх шиг биш, хүүхдийг нь төрүүлээд шууд өлгийдөөд, нярайн тасаг руу аваад явчихдаг.
Тэгээд хөхүүлэх цаг нь болохоор ээжид авчирч өгдөг байсан гэдэг. Эхлээд намайг авчирч өгсөн би том алаг нүдтэй, бор царайтай хүүхэд шууд л хөхөө амлаад хөхөж эхэлсэн байна. Ардаас нь миний нөгөө ихрийг авчирсан, гэтэл надаас тэс өөр, шар царайтай, давхраагүй жижиг нүдтэй, монхордуу хамартай хүүхэд. Ээж хараад их гайхсан байна. Тэгээд хуурайлах гээд задлаад үзэхэд эрэгтэй хүүхэд байж. Ээж маань орж ирсэн сувилагчид энэ миний хүүхэд бишээ, эрэгтэй хүүхэд бна надаас 2 эмэгтэй хүүхэд гарсан гэж хэлтэл эмч нар “Юу яриад байнаа, бид нар хүний хүүхэд солихгүй, яагаад өөрийнхөө хүүхдийг мэдэхгүй байгаа юм” гэж загинасан бна. Ээж “Надаас 2 эмэгтэй хүүхэд гарсан шдээ” гэхэд “таниас гарсан хүүхэд яг бүртгэлээрээ орж ирлээ” гэсэн гэж бгаа юм.
Дээр үеийн хүмүүс чинь их даруухан дарга цэрэг, эмч, багшийг маш их хүндэлдэг байсан үе. Ээж маань өөрөө бага боловсролтой малчин удамтай, хөдөөнөөс орж ирээд хотод суурьшиж байсан хүн. Тухайн үедээ айгаад ч юмуу, санаа нь зовоод ч юмуу өөдөөс нь нэг их юм хэлж чадаагүй гэдэг. Намайг хөхүүлэхэд би бол шоб шоб гээд мөөмөө сайн иддэг их сэргэлэн, нөгөө ихэр маань ерөөсөө хөхдөггүй тул манайхан угждаг байж. Их уйлагнадаг, ер нь бие муутай хүүхэд байсан гэсэн. Эмнэлгээс гарсны дараа нөгөө ихрийн маань бие нь муудаад л, би тэгсэн хажууд нь зүгээр байгаад бдаг. Уг нь ихрүүд нэг нэгнээ дагадаг гэж ярьдаг шдээ. Тэгж явсаар нөгөө хүүхэд маань сар хагас болоод бурхан болсон. Аав ээж маань тэр хүүхдийг хүүгээ гээд хүлээн зөвшөөрчихсөн байсан. Тэгээд тэр хүүг өөд болсны дараа бид 2-н амийг салгах ёслол хийсэн байдаг юм.
Хүүхэд байхад аав ээж 2 надад “Миний охин чинь ихэр төрсөн юм” гээд хэлдэг бсан. Миний ихэр хаачсан юм бэ гэхээр холоо явчихсан гэж хэлнэ. Би яагаад ч юм ихрийгээ хайгаад л бдаг байлаа. Ихэр маань энд тэндээс гараад ирэх вий, модны цаана нуугдчихсан байх вий гээд хүүхдийн бодлоор бодно. Би ээж аавдаа мэдэгдэхгүйгээр ганцаараа их уйлдаг байсан. Хүрээд ирээчээ миний ихрээ гээд дуудаад л. Шөнө зүүдэндээ ихэртэйгээ хамт тоглож бна, уулзаж бна, усны мандал дээр цуг явж байна гээд их зүүдэлдэг. Гэхдээ би гэр бүлийн хайр халамжинд өлгийдүүлж өссөн болохоор тэгсхийгээд мартчихдаг байлаа. Нөгөө ихэр нь байхгүй болчихсон юм гэдэг утгаараа ээж аав маань намайг 18н нас хүртэл хүний хувцас өмсүүлээгүй, айлд хамаагүй хонуулаагүй, янзан бүрийн гаднаас ирсэн мах, цагаан идээ амсуулаагүй өсгөсөн юм. Насанд хүрсний дараачаар гэнэт толгойд надад ихэртэйгээ уулзаж бна гэж орж ирдэг болов.
Заримдаа зүв зүгээр байж байснаа гэнэт ямар нэгэн юманд өртчихсөн юм шиг хүнд санагдаад л, эсвэл зүв зүгээр байж байснаа гэнэт л аягүй их амжилтанд хүрчихсэн санагдаад сэтгэл хөөрөөд л баярлаад л их сонин. Надтай ихэр маань их л ойрхон бга юм шиг зөн совин төрнө. 90,91н оны л үед л дээ Сүхбаатарын талбай дээр хамгийн том эгч хүргэн ах 2 явж бсан чинь өөдөөс нь би алхаж явсан гэж бгаа юм. Ах эгч 2 хоорондоо “Өө манай Алтаa ирж бна шдээ. Өнөөдөр ажилгүй бсан юм байхдаа” гээд ярьж бсан хажуугаар нь би огт танихгүй хүн шиг яваад өгсөн гэдэг. Удалгүй тэрэнтэй маш ойрхон хугацаанд манай нөхөр зам хөндлөн гарч яваад намайг харж “Күйээ энэ Аагий хэзээ пальтогоо сольчихсон юм болоо. Өөр өнгийн пальто өмсчихсөн бх юм” гээд инээгээд л өөдөөс явсан би хажуугаар нь гарч яваад шууд автобусанд суугаад яваад өгсөн гэсэн.
Нөхөр маань дараа нь бариад авахгүй яавдаа гэж нэлээн харамссан. Миний охин хүртэл 3-р эмнэлгийн тэнд таараад яг л ээж байна гэж харсан боловч өнгөрөөгөөд явуулчихсан. Хүн яг тийм байдалд орохоор шоконд орчихдог юм шиг бналээ.
Ийм юм болоод байхаар миний сэтгэл гэгэлзээд л ойрхон бгаа юм болов уу, олоод уулзчих юмсан гээд их хүснэ. Би 2дугаар төрөхөөс сураглаж үзсэн, Архивын ерөнхий газар очиж үзсэн, хувь хүний мэдээлэлийг өгөхгүй гэсэн. Эрэл мухардсандаа. Тэгээд за за одоо эрж хайгаад яахав, болъё гээд орхих гэхээр, нодлин л гэхэд Удирдлагын акaдемид хамт сурч бсан залуу надруу залгаад “Та ёстой дүүгээ танихгүй зөрөөд явчих юмаа.
Улаан цайм хажуугаар гараад явчихлаа” гэдэг юм. Би тэгтэл тэр үед ажил дээрээ бсан шдээ. Миний дүү эгч нь ихрийгээ хайдаг юм, ихэр маань солигдчихсон байх магадлал тун өндөр, миний дүү буцаж ороод хайгаад өгөөч гэхэд даанч олж чадаагүй. Ээж маань 99 онд бурхан болохдоо амьсгал хураахынхаа өмнө намайг дуудаж байгаад “Миний охин заавал ихрээ олоорой. Ээж нь байгааг нь мэдэрдэг юм шүү. Яг эмэгтэй хүүхэд л бсан шүү. Миний охин заавал хайгаарай” гэж захисан юм.
Хүний хорвоод 2-лаа ирчихээд санаатай, санаандгүй аль нь боловч төөрөлдсөн бол уулзахын ерөөл байгаадаа гэж бодсоор, хүлээсээр л бна даа.
Алтантуяа эгчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 91255005 гэсэн дугаар луу залгах юмуу, Darisuren Altantuya эсвэл Mungunbagana Mina гэсэн 2 фэйсбүүк хаяг руу холбогдоорой