Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»Буян гэж юу вэ? /Нэгэн түүх/
Сонин хачин

Буян гэж юу вэ? /Нэгэн түүх/

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/20/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Буян гэж юу вэ? /Нэгэн түүх/

Миний нэг танил эхнэр 3 хүүхдийнхээ хамт Америкт амьдрахаар явжээ. Дөнгөж оччихоод ажил төрөл ч олоогүй байтал нэг охиных нь шүд өвдөөд “аюул” болсон гэдэг.

Америкт шүд, нүд хоёрын эмчилгээ асар үнэтэй бөгөөд ямар ч эрүүл мэндийн даатгалд хамрагдадгүй билээ. Ингээд охиныг нь түргэний машинаар авч яваад баахан эмчилгээ хийчихсэн юм байх. “Төлбөр мөнгө нь яах бол ?” гэсэн: “Тэрийг дараа ярья, эхлээд охиныг чинь эмчлээдэхье.” гэсэн гэнэ. Охиныг нь ч үнэхээр сайхан эмчилжээ. Дараа нь эмчилгээний төлбөр хорь гаран мянган доллар гарсан гэнэ.

Манайхаар бол тавь гаран сая шүү дээ. Манай хүн ч “Ингээд өнгөрлөө” л гэж бодож. Тэгээд энд тэндээс мөнгө сураглаж, Монгол руугаа хүртэл “хуурай агсан” тавьж бөөн л юм болж. Тэгсэн нэг өдөр эмнэлгээс залгаад “Охин чинь эдгэрсээн одоо эмнэлгээс гараарай.” гэсэн байна. “Өнөө төлбөр мөнгөө яах вэ?” гэсэн чинь “Манай эмнэлэг дээр нэг сайхан сэтгэлтэй хүн ирээд хамгийн өндөр төлбөртэй 10 хүний төлбөрийг төлчихье” гээд төлчихөөд явчихсаан.” Гэж. Манай хүн Монгол зангаараа “Хүүе тэр хүнтэй чинь уулзая, баярлаж талархсанаа илэрхийлье.” энэ тэр гэсэн чинь “Тэгэх боломжгүй ээ. Иймэрхүү хүмүүс өөрийнхөө нэрийг хэлэх нь бүү хэл тусламж үзүүлсэн хүнийхээ нэр усыг ч мэдэх дургүй байдаг.” гэжээ.

Энэ явдлыг надад ярьсны дараа бид хоёр тэр хүн ямар хүн байсан талаар баахан таамаг дэвшүүллээ. “Маш их нүгэл хийсэн Мафийн алуурчин байх” гэж эхлээд л янз бүрийн л болох бүтэхгүй таамаг дэвшүүллээ…

Хожим хоолны газартай 5, 10 центийн хэрүүл хийж явдаг “Голоо цохьсон” манай сургуулийн нэг багш цалингаа аваад л хэрэглээний мөнгөө үлдээгээд буяны байгууллагуудад нэрээ нууцлаад шилжүүлчихдгийг мэдлээ. Тэр тухай нь асуухаар ярих дургүй. Би ч яахав Монгол хүнийхээ “чөтгөр” зангаараа панаалдсаар байгаад яриуллаа.

“Аав, ээж нь нас бараад, өнчин өрөөсөн өсөөд тэгсэн чинь нэг хүн…” энэ тэр гээд л эмгэнэлт адал явдалт кино шиг юм сонсох байх гэж бодсон чинь үгүй ээ. Тэгсэн мань хүн: “Би хангалттай мөнгө олж байгаа, тэгээд зүгээр л бусдад туслахыг хүсдэг. Тусалж байгаа хүн маань надад өртэй юм шиг, тааралдахдаа мэхийж ёсолж яваасай гэж хүсдэггүй учраас тусалсан хүнийхээ ч, өөрийнхөө нэрийг ч мэдэх мэдүүлэх дургүй.” гэж билээ.

Саяхан Монголдоо гудамжинд юм зарж явсан жаахан хүүтэй хууч хөөрлөө. Хүү сургуульд явах дургүй гэнэ. Учрыг нь асуусан: манайх хороондоо эмзэг бүлгийн бүртгэлтэй байдаг. Янз бүрийн хүмүүс ирж тусалдаг, хоол унд, дэвтэр ном, цүнх хувцас ч авчирч өгдөг гэнэ. Тэгээд нөгөө хүмүүс нь энэ хүүхдэд ингэж ч тусаллаа, ийм ч юм авчирч өглөө. Гээд хамт зургаа авахуулаад фэйсбүүктээ тавьчихдаг. Тэгээд ангийнхан нь “тусламжийн цүнхээ үүрч явна уу”, “миний хоолны шавхрууг авах уу” энэ тэр гээд доромжлоод байдаг болохоор сургуульдаа явах дургүй… гэж ярьсан юм даа

Буян гэдэг нь “УХАМСАРЛАГ ОЮУНААС ГАРГАЖ БУЙ, ҮЙЛДЭЛ БОЛОН СЭТГЭЛИЙН ЗӨВ ДАДЛЫГ” хэлнэ.
ХАРИН ТҮҮНД ДУЛДУЙДАЖ, ГАРЧ БУЙ ҮР ДАГАВРЫГ АМЬДРАЛЫН УТГА ГЭХ. Тэр юу хэмээвээс “АМАР АМГАЛАН” юм.

түүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.