Хүрэн манжинг байцаатай хольж тосонд дарж хонуулахаар бэлдлээ. Бэлдэхдээ хүрэн манжингаа жигнэж болгосон байна.
Жигнэж гаргасны дараа хөрөхөөр нь савхан хэрчиж байцаатайгаа холин дараах жороор бэлтгээрэй.
Дутуу болгоно (хатгахад сэрээний үзүүр орж бвал гаргаад хөргөж бгаад хальслаарай)
Маргааш ариутгасан шилэндээ жигнээд л болно.
–7кг хүрэн манжин(жигнэж болгосон байна)
–1кг байцаа(луувантай болно бас)
–1 стакан сахар.
–5 а/х нунтаг жамц давс
–5% уксус 150-200 гр
0.300 +100 гр Олёйна ургамлын тос
–үрлэн перец..лаврын навч
Бага зэрэг сонгино(хийхгүй байсан ч болно)
–2 толгой сармис.
Заавал бээлий хийгээрэй. Бээлийгүй гараар хутгахаар ногоо гашилдагыг байнга санаж байх хэрэгтэй.(ус орохгүй)
Сайтар хутгаад ногоогоо хүнсний скочоор битүүлээд 12–16 цаг байлгах ба орой хийсэн тохиолдолд хонуулах.
Дарж буй тос нь чанар сайтай бусдыг болоод өөрийгөө хуурч мэхлэхгүй сайн тос байх ёстой.Дэм дэмэндээ группын жорыг хуулбарлахдаа группын нэрийг дурдаж байвал зохино.
Хоол шиг амттай болно.
Дангаар нь идсэн ч гайхалтай.
Хүмүүс гал дээр тосонд хуурч жигнээд харагддаг.Шарж хуурах бол дэмий юм. Эрүүл мэндээ бодсон ч энэ нь дээр. Ариутгасан шилэндээ маргааш өглөө савлаад шууд жигнэнэ.
Жигнэлт 60 минут, таглаа шинэ бол хамгийн найдвартай.
Хийгээд үзээрэй. Амжилт та бүхэндээ.