УИХ-ын гишүүн, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гарьдын ганц охиныг нөхрөөс нь урвуулан өөрийн болгосон гэгддэг “Блүүмбэрг”-ийн хөтлөгч Э.Долгион барилгын компаниудын төслийг миалжээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Алдарт архитектор Заха Хадидын дизайн болох олон давхар орон сууцны барилга Майами хотод ашиглалтанд оржээ. ‘1000 Музей’ нэртэй барилга нь “муруйны Хатан хаан” гэж алдаршсан хатагтай Хадидын нас барахаасаа өмнө гаргасан хамгийн сүүлийн загвар. Форбесийн үнэлснээр цаасан дээрээс бодитой болсон хамгийн төвөгтэй барилгын төслийн нэг аж. За тэгээд Монголд цемент зуурч 10 давхар шавар амбаар барьчаад мундаг нэр өгөнгүүтээ ‘миний мөрөөдлийн төсөл’ этр гэж ярьдаг гарууд жаахан санаа авна биддээ” гэсэн байна.