Найруулагч Б.Тамирын анхны эхнэр, охиных нь ээж гэдгээр анх олонд танигдсан жүжигчин Золзаяа Хятадын нэгэн их сургуульд номын дуу сонсож, оюутан болжээ.
Тэрээр хичээл номондоо анхаарлаа хандуулахын тулд гоо сайхны салоноо хаасан байна. Хэдийгээр тэрээр Б.Тамираас өрх тусгаарлаад багагүй хугацааг үдсэн ч дахин гэр бүл зохиох асуудлыг хойш тавихаар шийджээ.
Тэрээр охиныхоо тухай нэгэн хэвлэлд ярихдаа “ Охиныг минь эмээ өвөө нь маш сайн хардаг болохоор би ч санаа амар байх юм. Охин маань ч уран бүтээлийг маш сайн ойлгодог. Хүүхэд болсон хойно ээжийгээ “Гэртээ хурдан ирээрэй, хэзээ ирэх вэ” гэдэг ч “Зураг авалтынхаа үеэр даарваа, хоолоо сайн идээрэй” гээд л үргэлж санаа тавьдаг юм, охин минь. Уран бүтээлч хүний хүүхэд цаанаа өөр байдгийг ойлгож л явна” гэжээ.