Олноо “трэнд” хөтлөгч гэгдэх болсон жүжигчин Ууганаа сүүлийн үед монголын залуу баячуудын зэрэг зиндаанд хүрч хэр баргийн арга хэмжээ, найр наадмыг хөтлөхөө больсон.
Оюутан байхдаа гэр бүл зохиосон тэрээр өөрийнхөө амжилтыг өөрийнхөө арыг бүрэн даадаг эхнэрийнхээ ур ухаантай холбон тайлбарладаг гэнэ лээ.
Жүжигчин Ууганаагийн хувьд 2006 онд СУИС-ын драмын ангийг дүүргэхдээ дипломны жүжигтээ “Инжгүй хүүхэн”-ний Паратовын дүрийг бүтээж байжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.