Жүжигчин Батаа буюу Б.Баттөмөр “Х ТҮЦ” продакшнаас ажлын гараагаа эхэлж байсан тэрээр “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчнээр ажиллаж, олон түмэнд инээд бэлэглэж яваа авьяаслаг нэгэн.
Харин өнөөдөр түүний гэргий Булгантамир цахим хуудаснаа “ Сайхан будах ч үе байна, огт будаггүй ч явах үе ч байна шдээ. Заавал энэ шиг тэр шиг байхыг хүсэн, энэнд тэрэнд элдвээр хэлэгдэх вий гэж санаа зовон өөрийгөө чангалах ямар хэрэг байнаа
Яг одоо байгаа өөртөө хайртай байвал л амар бусуу
Хархан багаас минь гарсан сэвхэндээ ч хайртай. Гоо сайхны дэлгүүр орох бүрд сэвхний бүтээгдэхүүн санал болгодог ч би сэвхээ арилгая гэж боддоггүй ээ гээд эвтэйхэн татгалзчихдаг ккк. Надад өөрийгөө байгаагаар нь хайрлах, хүлээн зөвшөөрөх амар байдаг.” хэмээжээ