Дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн дүү гэхээс илүү инстграмм од гэдгээр олонд танигдсан Ч.Номинхолбоо кето дэглэм бариад нэг сарын дотор 13 кг хасчээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Ахиад жаахан турах гэсэн чинь ээж маань их турвал муухай гээд…ямар ч байсан төрсөн өдөртөө зориулж өөрийгөө бэлдэж чадлаа” гэжээ.

Ч.Номинхолбоогийн хувьд нэг хэсэг Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү С.Цог, “Авьяаслаг Монголчууд” 2018 оны шоуны ялагч илбэчин С.Билэгт нартай үерхэж байсан ч салсан. Өдгөө ганц бие бүсгүй.


