МАК группын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Батболдын том бэр Н.Цэлмүүн сар гаруйн өмнө гэр бүлийн хамт БНСУ-аас жирэмсэн гэдэг шалтгаанаар тусгай нислэгээр ирсэн.
Өмнөх хүүхдүүдээ тус улсад төрүүлж байсан бүсгүй дэлхийг хамарсан цар тахлын улмаас энэ удаад эх орондоо амаржихаар болсон бололтой.
Н.Цэлмүүний хувьд анхны амьдралаасаа нэг хүүтэй. Тэр хүү нь аав ээж дээр нь байдаг бөгөөд өдгөө 4-р ангийн сурагч “том залуу” болсон.
Харин С.Баттүшигтэй дэр нэгтгээд 2018 онд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бол өдгөө бага хүүхдээ төрүүлэхээр зэхэж байгаа билээ.