Хөгжмийн ертөнцөд өнгө хөг нэмэхээр уран бүтээлийн довтолгоогоо нэг хэсэг хийсэн дуучин Н.Сүндэриаг рок хөгжим сонсогчид андахгүй ээ.
Нэг хэсэг хар тамхины хэрэгт нэр холбогдож нэлээн шуугиан тарьсан дуучин Сүндэриа гэгээрлийн замыг сонгоод багагүй хугацааг үдсэн. Хар тамхи бусдад худалдаалахыг завдсан,хэрэглэсэн хэмээн түүнийг цагдаагийн байгуулгийнхан эрэн сурвалжилж нэг хэсэгтээ л олны чихийг халууцуулсан.
Тэгвэл тэр явдлаас хойш уран бүтээлээсээ хөндийрч ор сураггүй алга болсон Сүндэриа өдгөө цагаан хоолтон болж, иог бясалгалыг тогтмол хийдэг болсон.
Тэгвэл тэрээр шинэ дүр төрхтэйгөөр урлагт ирж буй сурагтай. Гэхдээ рок дуу дуулах уу, поп дуу дуулах уу гэдэг нь бас сонин.