Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг…
нийтлэлчид

Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг…

coolBy cool09/01/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг…

Говийг зүүнээс нь баруун тийш хөндлөн, хойноос нь урагшаа нэвт туулаад ирлээ. Төмөр зам баригдаж байгаа эсэхийг нүдээр харахыг зорьсон. Зорьсон газраа очоод үнэхээр бахархлаа. Тэгээд үүнийг бичиж сууна…

“Монгол улс шинэ төмөр замтай болох ёстой, энэ талаар төрөөс баримтлах бодлогод үндэсний эрх ашгийг заавал тусгах учиртай” гэж бичсэн анхны нийтлэл маань 2009 онд хэвлэгдэж байв. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого 2010 онд УИХ -аар батлагдсан түүхтэй. Монгол улс шинээр төмөр замтай болох ёстой гэсэн бодлогын “алаанд “ 11 жилийн өмнө татагдан орсон минь тэр байж. 2010 онд бодлогын баримт бичигтэй болоод түүнээс төмөр замыг бодитоор барих дотоодын дажин бүтэн 10 жил үргэлжилжээ. Бид энэ 10 жилд хичнээн тэрбум доллар алдсан бол. Ямар их хугацааг өөр зуураа хэрэлдэж барсанаа бодохоор одоо ч дотор аргуун. Төр нь яагаад төмөр замаа барихын эсрэг ажиллах болсон, хэн хэн гацааж саад болов гэдэг нь одоо түүхийн гашуун үнэн болон тодрох цаг ирлээ. Анх Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих шийд гарч Монголын төмөр зам компаниар удирдуулсан 13 компани Засгийн газраас өгсөн 200 сая доллараар 207 км далангийн ажлыг хоёрхон зун хийгээд мөнгөгүй болоод зогссон байдаг. Энэ хооронд хичнээн хүнийг хэлмэгдүүлж ажил амьдралаас нь салгаж, хэвлэл мэдээллээр муушаан цоллож юу юу ч болов доо. Нийтдээ 80 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, төмөр замыг дэмжсэн, Сайншандын аж үйлдвэрийг цогцолборыг ярьсан болгоныг шууд болон шууд бусаар шорон цагдаагаар айлгаж байсан юм. Үүний нэгэнд сэтгүүлч миний бие өртөж 15 жилийн хорих ял сонсч л явлаа. Засгийн газрын хуралдаан дээр Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулга руу “төмөр зам барихыг чинь ёстой харна аа” хэмээн заналхийлж байсан нь ч түүх болон үлдэв. Энэ бол хэн нэгэн сайдын төмөр зам биш, энэ бол Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой төмөр зам гэдгийг ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй тэр цаг үе тэндээ л төгстүгэй. Харин өнөөдөр монголчууд өөрсдөө төмөр замаа бариад бараг дуусч байна. Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг ” Бодь интернэшнл” компани амжилттай тавиад одоо өөрсдийн ачаа бараагаа вагоноор татаж байна. Энэ төмөр зам Монголдоо анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам болно. Яагаав нөгөө овоолсон шороо чинь тэр шүү дээ. Ердөө ганцхан жилийн өмнө эхэлсэн Тавантолгойгоос Сайншанд чиглэлийн 416 км төмөр зам 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ төмөр замыг барихын тулд монголчууд зургаа гаргаж, монгол инженерүүд ажиллаж, монголчууд өөрсдөө бүтээн байгуулж, өөрсдөө санхүүжүүлж байна.

Ганцхан жилийн дотор ийм хурдтайгаар төмөр зам тавьсаныг харахад монгол хүн юуг ч хийж чаддагийн нотолгоо бол энэ. Төрийн гурван өндөрлөг нэг санаатай, нэг зарчимтай байж чадвал бүтээн байгуулалт хийж чаддаг гэдгийг харууллаа. Эв нэгдэл ийм чухал юм байна. Монгол хүмүүс Монголын төрийг удирдах ийм сайхан ажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар, Г.Занданшатарын удирдсан УИХ -аас түүхэнд мөнхрөх ажил нь энэ л боллоо. Тиймээ, энэ бол зууны бүтээн байгуулалт… Төмөр зам барих ажлыг саатуулах гэж “цэргүүдээр төмөр зам бариулвал цэргийн эргэлт гарна”, “цэргүүдээс тэрбумтан төрвөл яана…. Хүрз барьсан цэргүүд төмөр зам барина гэдэг үлгэр” гэж Монгол улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Элдэв-Очир , Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын солиорол, баруунд боловсрол эзэмшиж өөрсдийгөө эдийн засагчид гэдэг либериал бацаануудын хийрхэл ердөө хоёрхон сарын дараа зууны онигоо болон үлдэх гэж байна. Энэ бүхний эцэст нэг зүйл нэхэн санагдах юм. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр зам барьж, аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар 10 гаруй жилийн хугацаанд зүтгэхдээ нэгэнтээ “Энэ бүхнийг ойлгуулах цаг ирнэ. Ойлгох цаг ч ирнэ. Гэхдээ Бодоо шиг арай ч 100 жилийн дараа биш шүү, тэрнээс наана бүх юм ойлгогдох болно” гэсэн үг санагдаж байна. Нээрээ л 100 жил хүлээсэнгүй, ердөө 11 жил…

Цаг эргэнэ гэж сайхан юм. Говийн халуун наранд борц болтлоо зүтгэж байгаа Зэвсэгт хүчний жанжин штабынхан, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам, Тавантолгой төмөр зам, Бодь интернэшл компанийн хэдэн мянган залуус ёстой эдүгээ цагийн баатрууд ажээ. Баатрууд минь та нарыг муушаах, гутаах гэсэн болгон тоос болон замхарч харин хийсэн бүтээсэн чинь эх орныхоо бүтээн байгуулалт болон мөнхөрч, эх нутгийнхаа эдийн засгийг хэдэн тэрбум доллараар тэлэх гавьяаг чинь түүхийн шаргал хуудас өөрөө нотлож үлдээх болно. Монголын нүүрс, Монголын баялаг зөвхөн Гашуунсухайтаар гарч, хятадуудын тогтоосон үнээр гуйж түүж бүр 14 хоног дугаарлаж байж зарагддаг цагийг халж дэлхийн зах зээл дээр, дэлхийн үнээр гарах, олон улсын өрсөлдөөн бий болгох эдийн засгийн асар их ашиг хүртэх тэр цагийг та бүхэн авчирч байна. Тиймээ, тулаанд зөвхөн шонхорууд нисдэг юм байна. Шонхорууд бүхнийг чаддаг юм байна. Муу бүхнийг, саад бүхнийг даван туулж эх орноо дэлхийтэй холбохоор зүтгэж байгаа говийн халуун наранд борц болтлоо хатаагдаж, болд болтлоо давтагдаж яваа эдүгээ цагийн баатрууддаа амжилт хүсч үүнийг бичив.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.