Монголын хип хоп ертөнцөд өөрийн нэрийн хуудастай болж, өдгөө анхдагчуудын тоонд орж тарж бутраагүй хамтлаг бол “Лумино” хамтлаг. Тус хамтлагийнхан монголын хамаг сайхан бүсгүйчүүдтэй “Парист болзжээ”.
Өөрөөр хэлбэл, энэ цагийн харцыг булааж, хайрыг татдаг гэх дуучин Анхмаа, загвар өмсөгч Содгэрэл, фото модель Зулгэрэл нарыг “Парист болзоё” дууныхаа шинэ клипэнд тоглуулсан байна. Тэд уг дууныхаа клипны зураг авалтыг Францын Парист хотод хийхээр төлөвлөж байсан ч, коронавирусын улмаас эх орондоо орчныг нь бүрдүүлж хийхээс өөр арга замгүй болсон гэсэн шүү.