Сэтгэл зүйч Г.Наранбаатар хүүхэдтэй эцэг эхчүүд бүрд дараах зөвлөмжийг өгчээ.
Тэрээр ,
– Буруу хариулт хэлэхээс, алдахаас айх нь байж боломгүй буруу гэдгийг… Хэн ч дандаа зөв байж чадахгүй, бодол саналаа чөлөөтэй илэрхийл
– Танихгүй хүнийг дагаж явах нь байж боломгүй аймшигтай гэдгийг… Танихгүй хүнийг юу ч гэж хэлсэн дагаж явж болохгүй
– Өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхэх нь байж боломгүй ичгэвтэр гэдгийг… Эмэгтэй хүүхдүүдэд хэзээ ч гар хүрч болохгүй.
– Түрүүлж орох гэж дайрах нь байж боломгүй соёлгүй явдал гэдгийг… Эхлээд гарга, тэгээд ор.
– Нус, шүлс, цэрийг анги танхим, гудамжинд хаях нь байж боломгүй бүдүүлэг явдал гэдгийг…
2020оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Энэ хичээлийн шинэ жилээр хүүхдүүд маань онц сайн сурахаас илүүтэйгээр онц сайн хүмүүжихийн тулд эцэг эхчүүд бид өөрсдөө төлөвших хүсэлтэй байгаасай” гэжээ.