Хөтлөгийн дүрээр үзэгчдийн танил болсон Ууганааг танихгүй хүн үгүй биз. Авьяаслаг Монголчууд шоуг амилуулж, үзэгчдэд дандаа инээд бэлэглэж байсан хөтлөгч залуу Монголдоо трэнд хөтлөгчүүдийн нэг.
Хөтлөгчийн хажуугаар хэд, хэдэн кинонд дүр бүтээж дэлгэцнээ амилуусан чадварлаг түүнээр аливаа арга хэмжээг хөтлүүлэх хүсэлтэй газрууд олон байдаг гэнэ лээ. Ямар өнцгөөс хэрхэн ярих, үзэгчдийн яаж татахаа сайн мэдэх нэгэн болохоор арга ч үгүй биз.
Тэдний ангийнхан 2002 онд СУИС-ийг төгсөөд ангиараа “Хувьсал” продакшнд харьялагдаж байсан “азтай залуус”.
Тэдэндээс ажлын гараагаа эхэлж, олонд танигдсан Ууганаа өөрийн цахим хуудаснаа тайз, дэлгэцийн анхны дүрүүдээ эргэн дурсчээ.