Single ladys-3 киноны Хадан дүрээр олонд танигдсан Б.Сансармаа өчигдөр 31 насныхаа төрсөн өдрийг найз нөхдийн хүрээнд нижгэр тэмдэглэжээ. Түүний төрсөн өдрийн зочдын дийлэнх нь монголын загварын ертөнцийг тодорхойлж яваа моделиуд байжээ.
Сансармаагийн хувьд 1989 онд төрсөн бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэж, МҮОНТ-д хөтлөгчөөр ажилладаг байсан нэгэн. АНУ-н Лос Анжелос хотод жүжигчний мэргэжлээр суралцаж байгаад ирсэн тэрээр өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө харийн оронд ганцаараа даруухнаар тэмдэглэсэн тухайгаа найзуудтайгаа хуучилсан байна.
Өмнө байснаасаа нилээд жин хасаж улам үзэсгэлэнтэй болсон залуу жүжигчний зургуудаас танд хүргэж байна.