Өчигдөр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ үеэр такси үйлчилгээний UBcab апплейкшиныг үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр Засгийн газрын харъяа авто баазуудыг цомхтгож, дарга нарыг таксигаар зорчуулах санал тавьжээ.
Учир нь манай нийслэлийн хэмжээнд 1000км орчим хатуу хучилттай зам байдаг ч, өдөрт 600 мянган тээврийн хэрэгсэл автомашин сүлжилддэг учир нийслэл хот түгжрэлээсээ салж чадахгүй байгааг тайлбарласан байна.
Дашрамд дуулгахад, тус апплейкшиныг зохион бүтээсэн залуус хоёр жилийн өмнө “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож Beeco apр-ыг танилцуулж байсан ч нэвтрүүлгийн шүүгч Н.Цэлмүүн, Түвшинбаяр нарын хөрөнгө оруулалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй гарч байсан. Харин тэд саяхнаас тус хоёр шаркыг саналыг хүлээн авч хамтран ажиллахаар болжээ.