Найруулагч Б.Тамир жүжигчин М.Баярбат, П.Баттөр нар СУИС-ийн жүжигчний ангид хамтдаа суралцаж дүүргэжээ. Тэгвэл тэд өдгөө фитнесийн нэг анги болсон байна.
Өөрөөр хэлбэл, найруулагч Б.Тамир тэргүүтэй “Фантастик” продакшны залуус удахгүй хийх уран бүтээлдээ зориулж бүгд жингээ хасч, биеийнхээ булчинг хөгжүүлэхээр сэтгэл шулуудсан байна.
Тэдний хичээллэж эхэлсэн фитнес бодьбилдинг клубт ангийн найз П.Баттөр нь мэргэжлийн тамирчин болтлоо хичээлсэн юм.
Жүжигчин П.Баттөрийн хувьд “Тусгай салаа” олон ангит киноны туниа муутай цэрэг Түвшингийн дүрийг бүтээсэн. Тэрээр бодьбилдингээр хичээллээд багагүй хугацааг үдсэн.