Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ор хөнжлийн явдлаараа танигдсан олны танилууд
Папарацци

Ор хөнжлийн явдлаараа танигдсан олны танилууд

coolBy cool09/16/2020Updated:09/16/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гурван сая хүн амтай манай улсын хувьд олонд танигдахад амархан гэж хүмүүс боддог. Өнөө цагт хөдөлмөрлөж хийж бүтээдэг залуусаас илүү ор хөнжлийн явдал, “онцгойрох” тэнэг үзэл үйлдэлтэй нь олны танил болохдоо амархан болсон. Тэднийг тоймлъё.

“Боожгой” Д.Мурат


АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Д.Мурат Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү ёс бус зураг явуулж, сэтгэл санааны дарамт учруулан, биед нь хэд хэдэн удаа гар хүрч байсан гэсэн мэдээлэл цацагдаж олноос “Боожгой” хоч зүүж байв. Түүнд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйд Д.Мурат тохиролцох санал тавьж байсан гэдэг. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Муратад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Д.Муратад 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Муратыг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.
Өнгөрсөн УИХ-ын ээлжилт сонгуулиар Д.Мурат дахин нэр дэвшиж, намдаа 100 сая төгрөгийн дэнчингээ намдаа тушаасан гэдэг.

П.Анужин гишүүн


“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ анх үзэгчдэд танил болсон П.Анужин өдгөө УИХ-ын гишүүний суудалд заларсан. Янаг амрагийн явдлаараа олны хараанд байнга өртдөг тэрээр 10 жилийн дунд сургуулиасаа ханиа олж, хоёр том охиноо гаргасан. Харин нэвтрүүлэгийн хөтлөгч хийж байхдаа найруулагч Б.Баатартай амраглаж, гэр бүл салгасан гэдгийг Б.Баатарын экс эхнэр жүжигчин Ч.Ундрал анх зарласан. Түүний дараа П.Анужин “Минт баар”-ны эзэн н.Нандинзүрхийг эхнэр 4 хүүхдээс нь салгаж, хамт амьдран бага хоёр хүүгээ төрүүлсэн. Гэвч тэдний амьдрал удаан үргэжлээгүй. Алдарт эхийн одон гардсан П.Анужин гишүүн дахин нэгэн олны танил эрхэмтэй болзоонд гүйх болсон тухай эх сурвалж мэдээлсэн байдаг.

Балетын багш Б.Сүндэръяа


“Би залуу нас гоо сайхан байсныхаа төлөө, амжилттай байсныхаа төлөө улс төрийн “бөмбөг” болсон” хэмээн хэлж олонд танигдсан хүн бол жиргээч Сүндэръяа буюу Сүнээ. Түүнийг УИХ-ын сонгуулийн үеэр Ж.Бат-Эрдэнэ гишүүний нууц амраг гэх шуум дэгдсэн. Гэвч уг сенсацийг эрс үгүйсгэж “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй янаг амрагийн холбоогүй, гэр бүлийн найзууд гэдгээ албан ёсоор зарласан. Оюутан байхаасаа балетийн сургууль байгуулан амжилттай яваа Сүнээ олонд ор үндэслэлгүй “ор хөнжөл”-ийн асуудлаар танигдсандаа харамсаж явдаг гэсэн.

Хөтлөгч Санжсүрэн ба жүжигчин Номин


“37-р точка” кинонд гол дүрийн баатруудын бага дүү охины дүрээр анх танигдсан залуу жүжигчин Номин хөтлөгч Санжсүрэнгээс болж тун эвгүй байдалтай байгаа. Энэ тухай Санжаа өөрийн цахим хуудаснаа тайлбар хийсэн бичлэгээ тавьснаар залуу бүсгүйн нэр “цагаадсан” гэхэд болно. Гэвч түүнийг ор хөнжлийн асуудлаас болж олсон нэр хүнд, мэргэжил, карьераа орхих вий гэж эмээсэн хүмүүс олон байна. Залуу жүжигчин Номин үеийнхээ уран бүтээлчдээс авъяас, ур чадвараараа ялгарч яваа бүсгүй юм.
Харин Санжсүрэнгийн хувьд өмнөх харилцаандаа бүрэн гүйцэт цэг тавиагүй байж, өөр хэн нэгний “амьдрал”-ыг үрэн таран хийсэнд олон хүн харамсаж буй.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.