Хайр хүндлэл хийгээд монгол өв уламжлалыг дээдлэх эрхэм чанарыг дагуулсан бүсгүй бол яахын аргаггүй УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын авьяаслаг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүнийг үндэсний хэв соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйг бид бүгд мэднэ.
Тэрбээр гавъяаттай гэр бүл болохоосоо өмнө баян залуутай хамтран амьдарч байсан талаар 2010 оны үеийн хэвлэлүүд бичиж байв.
Түүний анхны хайр, үерхэлийн эзэн нь Сэлэнгэ аймгийн арслан Б.Одсүрэн гэгч тариа, будаа тарьдаг нэлээн гүйлгээ ухаантай нэгэн.
Бизнес хийдэг, бийлэгжүү энэ залуу тухайн үед Г.Эрдэнэчимэгийг ихээхэн халамжилж, чадах чинээгээрээ тусладаг байсан гэдэг. Тухайлбал, дуучин бүсгүй маань хамтран амьдарагч залуугаараа анхны цомог болон тоглолтоо ивээн тэтгүүлж байжээ.
Ингэхэд их аварга Асашёорюү Д.Давгадоржтой үй зайгүй найз тэрбээр анхны хайртаа хааяа санагалздагаа найз нөхдөөсөө нуудаггүй гэнэ лээ шүү.