Тагтан дээрх цэцэрлэгт хүрээлэн төсөл бүтэлгүйтэв
БНХАУ-ын Чэнду мужид “Qiyi City Forest Garden” төсөл хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд айл болгоны тагтан дээр мод тариалсан бөгөөд 2020 оны 04-р сарын байдлаар 826 байр зарагдсан байна гэж төлөвлөсөн байна. Гэвч өнөөдрийн байдлаар уг байранд 10 гаруй айл нүүж ороод байгаа юм.
Тагтан дээрх цэцэрлэгт хүрээлэнгээ тухайн эзэмшигч айл нь хариуцах болно. Гэвч тагтан дээрээ цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь бүтэхгүй санаа болж, ялаа шумуул дийлдэхгүй байгаа гэжээ. Үүний улмаас тагтан дээрх цэцэрлэгт хүрээлэн бүтэхгүй санаа байлаа гэх мэдээлэл цахим орчинд таржээ.