Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нийслэлийн Засаг даргын “Хот ба сэтгүүлч” хэвлэлийн хурлын онцлох ишлэл
Фото

Нийслэлийн Засаг даргын “Хот ба сэтгүүлч” хэвлэлийн хурлын онцлох ишлэл

coolBy cool09/05/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга С. Батболд “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт өнөөдөр 12:00 цагт хийсэн. Уг хурлын үеэр бүтээн байгуулалт болон сүүлийн үед хийсэн ажлуудаа танилцуулсан юм. Тэгвэл энэ танилцуулгаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • Нийслэлд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 133,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 193,1 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11,3 тэрбум, нийт 338,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэсэн.
  • Нийслэлд 2018 онд Улсын төсвийн хөрөнгөөр 193,8 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116,2 тэрбум, замын сангийн хөрөнгөөр 36,8 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16,3 тэрбум нийт 363,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг зохион  байгуулж байна.
  • Өөрөөр хэлбэл 2016 онд  хотын даргын ажлыг хүлээж авахдаа өргүй болно гэж амалсан. Тэгвэл  2 жилийн дотор 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийж Улаанбаатар хот  өнөөдөр өргүй хот боллоо.
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс ulaanbaatar.mn цахим хуудаст байршуулж иргэдээр хэлэлцүүлж, санал авах ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ баталсанаар  Улаанбаатар хот   бие даан хөгжих  боломж нээгднэ.
  • Энэ оны 8 сарын байдлаар   2003 оноос хойш  нийслэл хотод 196868 иргэнд 10529,2 га газар өмчилсөн байна.
  • “Орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчмын газарт” барилга барих ажлыг хотын даргын захирамжаар бүрэн зогсоож, газар эзэмших, ашиглах эрх олгохоо больсон. Ингэснээр  16,8 га газрыг  хүчингүй болгож, сургууль цэцэрлэг, оршин суугчдад  буцаан олголоо.
  • Иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдэд эргүүлэн олгосон газрын хэмжээ 57 га талбайд хүрч байгаа нь 50 ширхэг хөл бөмбөгийн талбайтай дүйж байгаа юм.
  • Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн хамгийн их нягтралтай хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн 206 нэгж талбарыг хамарсан 17.3 га газарт барьж байгуулах “Дэд бүтцийн төв” төсөл нь хамгийн эхний загвар төсөл хэрэгжүүлэхээр сонгосон.
  • Гэр хороололыг хөгжүүлэх сангаас 53 иргэнд орон сууц олгож, 3.2 га газрыг   Нийслэлийн газрын санд  шилжүүллээ.
  • Улаанбаатар хот дэд бүтцийн салбарт сүүлийн 60 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.
  • 2018 онд энэ салбарт  нийслэлийн төсвөөр  1 километр зам шинээр барьж,2.2 киломтер замыг өргөтгөн шинэчилж байна.  Гадна тойруугийн  авто замын шинэчлэл болон туслах, орон сууцны хороолол дундах замын шинэчлэл орж  байна.  Мөн  Улиастайн уулзвараас  Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг нийслэл хот өөрийн хөрөнгөөр шинэчлэхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ  ус зайлуулах төхөөрөмж хийх ажилд онцгой анхааран ажиллаж байна. Энэ жил гэхэд  10 авто замд ус зайлуулагч хийсэн.
  • Улаанбаатар хот 60 жилийн дараа гүүрэн байгууламжаа цогцоор нь шинэчилж  байна
гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.