Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” Хк-ийн үйл ажиллагаатай танилцав
Мэдээ

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” Хк-ийн үйл ажиллагаатай танилцав

coolBy cool10/08/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор  нар “Эрдэнэс Тавантолгой” хк-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гишүүдэд танилцуулга хийлээ.  Тус компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмдэг юм. 85,2 хувь нь төрийн эзэмшил, Монгол Улсын 2,5 сая иргэн  14,75 хувийг, аж ахуй нэгжүүд 0,05 хувийг эзэмшдэг байна. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өссөн дүнгээр нийт 65 сая дахь тонн нүүрсээ 2020 оны 7 сард олборлосон гэдгийг онцоллоо. Нийтдээ 900 гаруй ажилтантай гэлээ.
Тус компани нь 2012 онд Монгол Улсын бүх иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. 2017 оны 3 сар гэхэд Чалко компанид төлөх 350 сая ам долларын өрийг бүрэн барагдуулж дууссан байна. Ингээд 2018 он 1072 хувьцаа мэдээллийн төвийг нээж, 2020 оны 9 сард хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээсэн юм.
Мөн УИХ-ын гишүүдэд хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлын талаараа мэдээлэл өглөө. Дотоодын бүтээн байгуулалт, төмөр замын дэд бүтцийн сүлжээг дэмжих зорилтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян төмөр замд 750 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд мөн 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс гадна 2020 оны олборлолт болоод борлуулалтын нөхцөл байдлын талаараа дэлгэрэнгүй танилцуулсан юм.
УИХ-ын гишүүд танилцуулгатай холбоотойгоор саналаа хэлж, асуулт асууж хариулт авлаа. Гишүүд ногдол ашиг, төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын аж ахуй нэгжээ хэрхэн дэмжиж байгаа талаар, ус ашиглалт, цаашдын төсөөлөл, төлөвлөгөөг зэргийг асууж байлаа. Мөн байгалийн баялгийн эзэн нь ард түмэн. Иймээс Эрдэнэс Тавантолгой хк-ийн ашиг орлогыг хаана, хэрхэн захиран зарцуулахыг УИХ-аас давж шийдвэр гаргах эрхзүйн үндэс байхгүй. Улс төрийн зорилготой бодлогоос ангид бодлогоор ажиллах нөхцлийг хангахад  анхаарах ёстой гэдэг дээр гишүүд санал нэгдэж байлаа хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.