“Хар сарнай”-н С.Амараагийн дүү С.Амарбаясгалантай хамт “Хатариш” дууг дуулсан нь олонд хүрсний дараа “Хайрлаж болох уу” кинонд тоглосон Мино гэж бүсгүй нэг хэсэг олны анхааралд байсан.
Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан ч, бүтэн гурван сарын ч нүүр үзэлгүй салж, зам мөрөө хөөцгөөсөн.
Салсныхаа дараа Мино “Хүнтэй сууна гэдэг амаргүй ажил байна лээ. Ялангуяа ханиа зөв сонгоогүй бол бүр ч бүтэхгүй” хэмээн ярьж байсан удаатай.
Хүүгээ төрүүлснийхээ дараа багагүй мяраалсан тэрээр өөрийнхөө энэ төрхөндөө хайртай гэнэ. Одоогийн байгаа жин дээрээ нэмж жин нэмэхгүй ч, бас хасахгүй гэдгээ ойрын найз нөхөддөө ам бардам хэлдэг ажээ.