Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хүний эрх нь машин текникээсээ дорд тавигдсан авто замын дүрэм
Фото

Хүний эрх нь машин текникээсээ дорд тавигдсан авто замын дүрэм

coolBy cool10/13/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2015 оноос хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуульд анх удаа явган зорчигчид ногдох хариуцлагын механизмыг оруулж өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь жолооч явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй байсан бол шинэ хуульд замын хөдөлгөөнд хууль зорчиж оролцсон явган зорчигчид хариуцлага хүлээлгэх талаар зааж өгсөн юм.

Тээврийн прокурорын газар 2016 онд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 916 хэрэг бүртгэж, шалгасны 147 нь явган зорчигчийн буруугаас болсоныг тогтоосон нь осол аваарт явган зорчигч багагүй үүрэгтэй оролцдогийг баталж, хуулийн зөв зүйтэйг баталсан гэж болно. Мөн зам тээврийн 3305 ослын 705 нь явган зорчигч буруугаас үүдэн гарсан, зорчигчийн буруугаас болсон 705 ослын 414 нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос, 291 нь гарцгүй хэсгээр зам хөндлөн гарснаас үүдэлтэй гэх тоо баримтууд дүрэмд явган зорчигчийн хариуцлагыг өндөржүүлэх заалт оруулах залшгүй шаардлагатай байсныг харуулдаг. Энэ бол жолоочид ч, явган зорчигчид ч хүндрэлгүй, аль ч талаас нь бодсон зөв шийдвэр. Гэхдээ гарцгүй газраар гарснаас үүдсэн осол гарц хангалгүй байгааг бас харуулж байгаа гэдгийг бодолцох л ёстой. Төвөөс алслагдсан зам дээр автомашинууд харьцангуй хурдтай зорчдог гэтэл чухам энэ хэсэгт явган хүний гарц хол зайтай, хангалтгүй байдаг.

Уг нь бол дээрх хуулийг биелүүлэхэд явган зорчигчид их зүйл хэрэггүй. Гагцхүү гарцыг нь тодорхой зай тутамд тавиад өгчихөд болно. Харамсалтай нь, энэ асуудал улсын хэмжээнд байтугай нийслэл хотод ч учир дутагдалтай байна.

Хууль хэрэгжээд дөрвөн жил гаруй хугацаа өнгөрлөө. Явган зорчигчид гарцгүй газраар зам хөндлөн гарах явдал арилсангүй. Учир нь явган хүний гарц хоорондын зай зарим алслагдсан газруудад хэтэрхий хол байна. Ийм газар мэдээж иргэд гарц хайж гүйхгүй. “Цагдаа байхгүй бол хамаагүй” гэсэн дүрэм өөрсдөө хэрэгжүүлээд л явж байна. Гэвч, ингэж яваад осол гэмтэлд орсон тохиолдолд иргэнд хариуцлага ногдоно. Гэмтэж хохироод, дээрээс нь өөрийн буруу болоод өнгөрөх явдал гарах вий. Замын хөдөлгөөний дүрэм зэрэг холбогдох баримт бичгүүдэд явган хүний гарцыг хэдэн метр тутамд байрлуулах ёстой талаар хайгаад олсонгүй. Замын дохио тэмдгийн тухай конвенцид “Явган хүний гарцын өргөний хэмжээ нь хөдөлгөөний хурд 60 км/ц-аас илүүгүй зам дээр 2.5 метр түүнээс илүү буюу хурд хязгаарлагдаагүй зам дээр дөрвөн метр хүртэл хэмжээтэй байх” гэх мэт заалт байхаас биш, тууш замд тэдэн метр тутамд явган хүний гарц байна гэсэн заалт алга. Энэ нь явган зорчигч хуульд заасан үүргээ биелүүлэхийн тулд ихээхэн тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй болгож байгаа юм. Орон нутгийн замд жишээлбэл, явган хүний гарцын тэмдэглэгээ байхгүйтэй адилхан. Гэтэл тэр зам дээр осол гарвал хуулиараа “Гарцаар гараагүй” гээд явган зорчигчид хариуцлага тооцох ёстой.

Явган зорчигч биелүүлэхэд хэцүү замын хөдөлгөөний дүрэм

Хүн ам шигүү суурьшсан нийслэл хотод гэхэд л зарим сургууль, цэцэрлэгийн ойролцоох замууд тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй байгаа. Баянхошуу, Амгалан, Толгойт гээд төвийн бус замуудад явган хүний гарцыг хангалтгүй тэмдэглэж өгсөн байдаг. Байдал ийм байхад Зөрчлийн тухай хуульд “Гарцгүй газраар зам хөндлөн гарсан бол 20.000, улаан гэрлээр гарвал 25.000, хурд хэтрүүлбэл 50.000 төгрөгөөр торгоно” гэсэн заалт мөн оруулаад байгаа.

Замын дохио тэмдгийн тухай конвенцид “Явган хүний гарцын өргөний хэмжээ нь хөдөлгөөний хурд 60 км/ц-аас илүүгүй зам дээр 2.5 метр түүнээс илүү буюу хурд хязгаарлагдаагүй зам дээр дөрвөн метр хүртэл хэмжээтэй байх” гэх мэт заалт байхаас биш, тууш замд тэдэн метр тутамд явган хүний гарц байна гэсэн заалт алга. Энэ нь явган зорчигч хуульд заасан үүргээ биелүүлэхийн тулд ихээхэн тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй болгож байгаа юм.

Хөдөөний замд хэн л зам хөндлөн гарч явав гэж гэж бодож болохгүй. Мэнэнгийн талд хоёр машин хоорондоо мөргөлдчихөж байхад хар зам дээр хүн гарч ирэхээ л ирнэ шүү дээ. Тиймээс орон нутгийн зам, нийслэлийн алслагдсан хорооллын замд явган хүний гарц тэмдэглэгээг олшруулах шаардлагатай байна. Гарц хэдийчинээ олон байна, явган зорчигч хууль зөрчих магадлал төдийчинээ багасна.

Тодорхой зай тутамд явган хүний гарц тавьж өгөх хэрэгтэй байна. Гарцын зай хол байх тусам хөл муутай хөгшид хүүхдүүд хууль зөрчигч болно, осолд өртөөд буруутан болно.

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад Замын цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа таниулга их хийж байгаа. Түүнд өгүүлснээр, Улаанбаатар хотын бүх замыг будаж, тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагатай байтал төсөв нь 10-20 хувьд л хүрэлцдэг гэжээ. Тэгвэл, шинээр ашиглалтад орсон замуудад явган хүний гарц нэмж хийхийг компаниудад үүрэгдэж болно шүү дээ. Аз болоход, автозам барьсан компани нэг жилийн баталгаа гаргаж өгдөг байсныг болиулж гурван жилийн баталгаа шаарддаг болоод байгаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жилд баригдсан замууд эзэнтэй байгаа. Баталгаат хугацаа нь дуусахаас өмнө амжаад хийлгэнэ гэж тооцвол улсад төдий л хүндрэл учруулахгүй шийдэх боломж байна.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.