Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Сэрэмжлүүлэг: Насанд хүрээгүй хүмүүсийн 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг
Фото

Сэрэмжлүүлэг: Насанд хүрээгүй хүмүүсийн 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг

coolBy cool09/12/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна.

Энэ ажлын хүрээнд  цахим орчиноор дамжуулан Секс сүрдүүлэг хийх, садар самууныг сурталчилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой олон ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд, олон нийтэд цахим орчин дахь секс сүрдүүлэг, энэ төрлийн гэмт хэргийн талаар дараах товч ойлголтыг хүргэж байна.

UNFRIEND: Насанд хүрээгүй хүмүүсийн 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг Arslan.mn

Секс сүрдүүлэг гэдэг нь гэмт этгээд нь бусдын хагас, бүтэн нүцгэн зураг, бичлэг болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан залилан авах, хууль бусаар нэвтрэн олж авах эсхүл өмнө хань харилцаатай байх үедээ хадгалах зэргээр мэдээллийг авч бусдад биет бус байдлаар заналхийлэн, сүрдүүлэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардахыг хэлдэг байна.

Энэ төрлийн гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Тэр дундаа олон улсад энэ төрлийн гэмт хэргийн нийт хохирогчийн 71% нь насанд хүрээгүй хүүхэд, залуус байдаг байна. Мөн судалгаагаар секс сүрдүүлгийн гэмт хэргийн шүүхээр шийдэгдэн яллагдсан гэмт этгээтүүд нь бүгд эрэгтэй байна. Насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91% нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна. Олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэх гэдэг нь фэйсбүүк, инстаргам зэрэг сүлжээгээр худал хаяг нээн хүний дурьд хувирч хохирогчтой харилцаж хувийн мэдээллээ өгөх хэмжээний итгэлийг олж авахыг хэлнэ.  Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.

UNFRIEND: Насанд хүрээгүй хүмүүсийн 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг Arslan.mn

Хамгийн гол нь хэн ч дуртай хүнийхээ дүрд хувирах боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. Тиймээс та бүхэн цахим орчинд танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх. Таны интернэт орчинд хийж байгаа бүх зүйл бусдад нээлттэй болох боломжтой гэдгийг санаарай. Хувийн мэдээллээ бусдад олон нийтийн сүлжээ, шуудангаар явуулахгүй байх. Компьютерийн аюулгүй байдлыг албан ёсны вирусны програм, firewall, үйлдлийн систем зэргийг суулган хангах. Ашиглаагүй байгаа тохиолдолд компьютер хэрэгсэл, төхөөрөмж, веб камер зэргийг унтрааж байх /Хакер болон хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй этгээдүүд алсаас удирдан хэрэглэх аюултай/.

Цахим орчинд анхаарах шаардлагатай алхамууд:

  1. Хувь хүний болон байгууллагын интернэт сүлжээнд холбогдсон бүх компьютерт лицензтэй үйлдлийн систем, вирусны хамгаалалтын систем зэргийг суулгах.
  2. Танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх.
  3. Таньдаг байсан ч давхар утсаар болон өөрийн биеэр асууж шалгаж байх.
  4. Хувийн мэдээллээ бусадад олон нийтийн сүлжээ, шуудангаар бусад руу явуулахгүй байх /найз залуу, бүсгүй, ээж, аав гэх мэт/.
  5. Цахим орчинд бусдаар дамжин танд хүрэх гэсэн гэмт этгээдүүд олон бий гэдгийг ойлгох.
  6. Хувийн мэдээлэл алдаснаар та секс сүрдүүлэгийн, цахим луйварын гэмт хэргүүдэд өртөх боломжтой болж байгааг анхаарч ойлгох хэрэгтэй юм.
сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.