Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Эрдэнэс-Тавантолгой” Хк ирэх жилүүдэд 20 том төсөл хэрэгжүүлнэ
Мэдээ

“Эрдэнэс-Тавантолгой” Хк ирэх жилүүдэд 20 том төсөл хэрэгжүүлнэ

coolBy cool10/13/2020Updated:10/17/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг өнгөрсөн бямба гаригт Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцсан. Үүний дараагаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн кэмпээр орж, компанийн удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзсан юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК А-6/20 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа. Алдагдлаас гаргаж, бүх өрийг дарж, ашигтай ажилладаг болсон, 1072 хувьцааг амь оруулж, анх удаа иргэн бүрт ногдол ашиг өгсөн, үндэсний бүтээн байгуулалт болох төмөр замын төслүүд, Улаанбаатар хотыг утаагүй болгох сайжруулсан түлшний үйлдвэр, Тавантолгой түлш компанийг санхүүжүүлсэн зэрэг амжилт, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх төслүүдээ энэхүү хөтөлбөрт багтаасан  байна.
Тухайлбал, нүүрс угаах баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем зэрэг зайлшгүй хэрэгцээтэй үйлдвэрлэлийн төслүүд, ажилчдын хотхон, уурхайн оффис, Эрдэнэсийн хотын бүтээн байгуулалт зэрэг 20 ажлыг ирэх 3,5  жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ. Мөн өөрсдийн техниктэй болж, олборлолтынхоо тодорхой хувийг хийдэг болсноор олборлолтын зардал буурах боломжтой юм байна.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хариуцах тусгай чиг үүргийн “Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулагдсан, энэ компанийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмших бол Тавантолгой цахилгаан станцын 30 хувийг эзэмшин, энэ хувьдаа оногдох санхүүжилтийг босгох юм байна.
Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордын гадаргын нэгдсэн төлөвлөгөөг батласнаар ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн уурхай, авто болон төмөр зам, эрчим хүч, бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэгдмэл бодлогоор, харилцан уялдаатай явах боломжтой болсныг УУХҮ-ийн сайд энэ үеэр дурьдсан.  “Эрдэнэс-Тавантолгой” компани сүүлийн гурван жил маш амжилттай ажиллаж байгааг Шадар сайд Я.Содбаатар онцлон хэлээд, уурхайчин хамт олонд амжилт хүслээ.
Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.