Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Байр суурь: Д.мөнхбаясгалан-Багш та
нийтлэлчид

Байр суурь: Д.мөнхбаясгалан-Багш та

coolНийтэлсэн: cool09/12/2018Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Монголын оюун ухаан, уураг тархи Чингисийн талбай дээр тэмцэлд босч байна-

Багш нар ажил хаяжээ. Зорилго нь цалингаа нэмүүлэхийн төлөө. Харин Сангийн сайд хийгээд Боловсролын сайд нь “Багшийн цалинг нэмбэл улс дампуурч өрөнд орно” гэж хариу барив. Тэдний энэ тэнэгдүү үгээр өнөөгийн төрийг дүгнэж болох нь. Ажил хаясан багш нарыг доромжилон гутааж буйгаар нь хэн хүний тархины хэмжээг хөнгөхөөн таньж болно. Толгойдоо шингээсэн боловсрол, оюун санааных нь гэрлийн тусгал хэдий зайг гэрэлтүүлж буйг нуталж харуулна. Уг нь багш нарын цалинг нэмнэ гэдэг Монголын уураг тархинд оруулж буй хөрөнгө оруулалт мөнөөсөө мөн. Гэвч нутгийнхаа уурхайг ах дүү нартайгаа нийлээд 10 сая доллараар заруулчихсан Сангийн сайд нь үүнийг ойлгодоггүй ээ. Боловсролын сайд нь ч ойлгодоггүй. Нийгмийн хөдөлмөр хамгааллын “саад” ч ялгаагүй. Аргагүй ээ. Тэд ойлгохгүй байх том шалтгаантай. Учир нь тэдний хэзээ ч төсөөлж чадахгүй бага мөнгийг багш нар цалин болгож, бас тэтгэвэр болгож авдаг юм.Тэдний цалин хүүхдийнхээ цэцэрлэг, дээд сургуулийн төлбөр, байрны түрээс, нүүрсний мөнгөндөө хүрдэггүй. Эрхэм сайдуудын халаасанд үнгэгдэх “задгай мөнгө” тэй тэнцэх цалингаар багш нар амьдралаа залгуулах гэж чардайдаг юм. Авдаг цалин нь амьдралдаа хүрэхгүй болохоор Солонгос руу 3 сарын визээр явж боол мэт зүтгэж байгаад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг нь олон. Эрхэм баян сайдуудын эрх хүүхдийнх нь пүүзний үнэнд ч хүрэхгүй мөнгийг тэд цалин болгож аваад өрнөөс өрний хооронд зүтгэж л яваа. Боловсролын яамны ганган шаавай хэлтсийн дарга хүүхэн нэг багшийн сарын цалингаар хумсаа засуулж салонд хэвтэж байгаа нь гашуун үнэн билээ. Багш нар та нараас айхгүй. Харин та нарын боловсролоос л айж байгаа нь ч гашуун үнэн. Өглөө гэрээсээ гарахдаа брэнд хувцсандаа шүршээд гарч буй үнэртэй ус нь нэг багшийн сарын цалингаас үнэтэй гэдгийг мэдэхгүй эрх мэдэлтнүүдээс үнэнийг нэхэж буй багш нарын өмнөөс өчүүхэн би зүрх алднам. Яагаад гэвэл би багшаар л анх үсэг заалгаж бичиг үсэгт тайлагдаж өдий зэрэгтэй яваагаа мартаагүй нэгэн билээ. Бас миний үр хүүхдүүд юу ч мэдэхгүй байхдаа л багшаар ном заалгаж одоо хүний дайтай болж яваад нь багш дор мөргөдөг нэгэн билээ. Манай гэр бүлийн өнөөгийн сайн сайхныг анхлан багш л зааж зурж өгсөн гэдэгт итгэж амьдардаг жирийн нэгэн сэхээтэн гэр бүл билээ. Тийм болохоор амтай болгонд адлуулж яваа, зартай бүхэнд загнуулж суугаа, эрх мэдэлтнүүдэд дарамтлуулж цээжиндээ зангирах нулимсаа дотогшоо залгиж тэмцэлд нэгдсэн хэдэн багш нараа өмөөрөхийн дээдээр өмөөрч байна. Дэмжихийн дээдээр дэмжиж байна бас. Багш нарын тэмцэл улам өргөжиж улс даяарыг хамарч дүлий, болосролгүй, толгойдоо гэрэлгүй, цээжиндээ эрдэмгүй харанхуй төрийг халж хаяад зорьсон зорилгодоо хүрээсэй гэж хүснэм. Багшийн цалинг нэмээд өрөнд ордог юм бол орог л дээ, Монгол улс. Ямар оффшорт аваачаад хийчихсэн биш. Хэдэн багшийнхаа цалинг нэмээд дампуурвал яг түүгээр чинь л дампуурмаар байна. Тэртээ тэргүй та нар хамаг Монголыг талцуулж, хөрсөн доорхыг нь цөлмөж, зарж үрээд дуусч байгаа шүү дээ. Нэг удаа ч гэсэн татвар төлөгчдийн мөнгө хүрэх ёстой газраа хүрч авах ёстой хүндээ очиг. Миний бичсэнийг уншиж буй хүн бүхэн анх яаж бичиг үсэгт тайлагдсанаа эргээд нэг санаарай. Эрдэм сургасан, эх амьдралд хөтөлж оруулсан, нүдийг чинь нээж өсөн багшаа өмгөөлж чадахгүй суугаа бол өөрийнхөө тархийг хоосон харанхуй байгаад эргэлзэх хэрэггүй. Харин багш нар минь та нар тэсч үз. Бүү бууж өг. Та нар энэ олон жилүүдэд дуугүй явсан шигээ , тэссэн шигээ тэс. Тэвч… та нар бол бүх цаг үеийн баатрууд билээ. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн” Багш” найраглалыг сана…
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм… Тэмцэлд нэгдсэн эрхэм багш нар минь та нар Монголын ирээдүйг тарьж ургуулах учраас тэмцвэл тэмцсэн шиг тэмцэж ,ялвал ялсан шиг ялдаг гэдгийг харуулах учиртай. Цаг заавал ирнэ, харин тэр болтол тэс. Монголын уураг тархи , оюун санаа Чингис хааны талбай дээр тэмцэлд босч байна. Хамаг бүгдээр нэгдэгтүн.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

байр суурь
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.